Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улсын Филармонийн 45 дахь жилийн нээлтийн тоглолт болно

2016 оны 10 сарын 14

Монгол улсын Филармонийн 45-дахь жилийн нээлтийн “New season-2017” тоглолт маргааш Соёлын төв өргөөнд 15:00 цагт болно. Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу "Симфони найрал хөгжим", "Баянмонгол жазз найрал хөгжим", "Морин хуурын чуулга", дуучид оролцсон 160 гаруй уран бүтээлчид оролцох ажээ. Симфони оркеструудын удирдаачаар, СТА удирдаач Д.Түвшинсайхан, Д.Нямдаш, Б.Батбаатар, С.Саруул-Од нар оролцоно. “New season-2017” тоглолтоос гурван өөр төрөл жанраар уран бүтээл туурвидаг оркеструудыг нэгэн тайзнаа сонсож, үзэх боломжтой юм. Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн касс болон ticket.mn-ээр худалдаалж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37224
0 эможи
keyboard_arrow_up