Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Далайн амьтдын тоглолт маргааш нээлтээ хийнэ

2016 оны 10 сарын 11

Монголд анх удаа далайн хав, гахай, аав, ээж, хүү буюу нэг гэр бүлийн гурван делфиний сонирхолтой үзүүлбэрүүдийн “Московский Дельфинарий” тоглолт болох гэж байна.

Тус тоглолт энэ сарын 5-нд эхлэх байсан ч  энэ сарын 12-ныг хүртэл хойшлоод байсан бөгөөд маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнд 18:00 цагт нээлтээ хийнэ.

Уг тоглолт нь лхагва, пүрэв, баасан гаригт 18:00 цагаас, бямба, ням гаригт 12:00, 15:00, 18:00 цагаас үзэгчдийн хүртээл болох бөгөөд тоглолтын тасалбар суудлаасаа хамааран 15-30 мянган төгрөгийн үнэтэй аж.

Харин гурваас доош насны хүүхэд төрсний гэрчилгээгээ авчран үнэгүй үзэх боломжтой юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37143
0 эможи
keyboard_arrow_up