Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Гиннес”-т бүртгүүлэхээр урлаж буй эсгий урлалын төгсгөлийн хэсгийг бүтээж байна

2016 оны 9 сарын 06

Хэнтий аймгийн “Хан-Хэнтийн” гар урчууд ХХК-ийн санаачилсан Монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор 100 метрийн урттай эсгийнд “Монголын нууц товчоо”-г мөнхлөхөөр урлаж эхэлсэн зээг эсгий урлал төгсгөлийн бүлгээ урлаж байна. Уг бүтээл нь Чингис хааны амьдрал, ахуй, тухайн үеийн монгол түмний аж амьдрал, ёс заншлыг харуулсан. Бүтээлд монгол зураг, монгол үндэсний хээ угалзыг хослуулан хийж буйгаас гадна эртний буган чулуу, хадны сүг зураг оруулж байгаа аж.

“Хан Хэнтийн гар урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа "Энэхүү үйлсэд одоогоор 1200 гаруй баялаг бүтээгч, иргэд хөдөлмөрчид учиг шингээгээд байгаа юм. Тус уран бүтээлчид 100 метр эсгийн дээр оёх ажил төгсгөлийн бүлэг дээрээ явж байна” гэжээ. Одоогоор Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын баялаг бүтээгчдийн баг урилгаар ирж ажиллаж буй юм байна. “Гиннесийн ном” болон ЮНЕСКО-ийн өвд бүртгэгдэх энэхүү бүтээлийн түүхэн цаг улам ойртсоор байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36002
0 эможи
keyboard_arrow_up