Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Моно жүжгийн фестиваль болно

2016 оны 8 сарын 15

"Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016" моно жүжгийн олон улсын фестивалийн нээлт өнөөдөр /2016.08.15/ Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 20:00 цагт болох гэж байна.

 Монголын моно жүжгийн хөгжлийн төв "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд 2015 оноос эхлэн "Ялагчдын цуваа- Улаанбаатар" олон улсын моно жүжгийн фестивалийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил жүжигчин СТА Ц.Баясгалангийн "Би эдит фиап байна" жүжгээр хөшгөө нээх гэнэ.

Энэхүү фестивальд Польш, Армен, Орос, Англи, Монголын уран жүжигчид оролцож, өөрсдийн шилдэг үзүүлбэрүүдээ Монголын үзэгчдэд толилуулна.  Уг фестивалийн нээлт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа болсны дараагаар энэ сарын 16-наас 19-ний өдрүүдэд Хүүхэлдэйн театрын тайзнаа тавигдах юм байна.  

Тус наадамд УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан "Би Эдит Пиаф" жүжгээрээ 15-ны 20:00 цагт оролцох бол Польшийн жүжигчин Виолета Комар "Дива" /16-ны 19:00 цагт/, Армяны жүжигчин Арам Ованнисян "Үзэсгэлэнт Ара" /17-ны 19:00 цагт/, Оросын жүжигчин Наталья Носова "Би нохой" /18-ны 19:00 цагт/,  Английн жүжигчин Кэрил Свифт "Дэнгийн эрвээхэй" жүжгээ /19-ний 19:00 цагт/ толилуулах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35393
0 эможи
keyboard_arrow_up