Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Харри Поттерийн зохиолч Ж.Роулингийн гар бичмэлүүд үзэсгэлэнд тавигдана

2016 оны 8 сарын 10

Харри Поттерийн зохиолч Жаон Роулингийн номын  үзэсгэлэн  ирэх 2017 онд Лондон хотноо нээгдэх гэж байна. Уг үзэсгэлэнг тус цувралын анхны ном хэвлэгдсэний 20 жилийг тохиолдуулан гаргаж байгаа ба үзэсгэлэнг Их Британийн төв номын сангаас зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үзэсгэлэнд зохиолч эмэгтэйн хувийн архивын материалууд, цувралыг хэвлэн гаргасан “Bloomsbury” хэвлэлийн газрын материалууд болон ид шидийн тухай ном, эд зүйлс, эртний гар бичмэлүүд тавигдах гэнэ. Үзэсгэлэн 2017 оны 10-р сарын 20-нд нээгдэж он дамжин үзэгчдийн хүртээл болох аж. Поттерын тухай цуврал номонд залуу ид шитэн Харри  Поттерын тухай өгүүлдэг бөгөөд нийтдээ 500 сая ширхэг ном нь худалдагджээ. Роулингийн ном дэлхийн 67 хэлнээ хөрвүүлэгдсэн ба бүх цувралаар нь уран сайхны кино бүтээгдсэн юм. 2016 онд Поттерын тухай долоон үндсэн номон дээр найм дахь болох “Харри Поттер ба хараалт хүү” гэсэн жүжиг нэмэгдсэн юм. Жүжгийг кино найруулагч Жек Торн Роулингийн хамт  зохиожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35253
0 эможи
keyboard_arrow_up