Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УДБЭТ дуу чимээг намсгах хөшигтэй боллоо

2016 оны 8 сарын 09

Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар УДБЭТ зөөлөн хөшигний иж бүрдлийг өнөөдөр театрынхаа  тайзнаа хүлээн авлаа.

Энэхүү үйл ажиллагаанд УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, УДБЭТ-ын ерөнхий зураач Г.Ганбаатар, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар оролцсон юм. Уг хөшгийг 30 жилийн дараа 30 сая төгрөгийн өртгөөр шинэчилж байгаа аж.

Зөөлөн хөшиг нь улаан хүрэн, хар, цагаан өнгийн сольдог гадаргуутай, дуу намсгах тусгаарлагчтай, орчин үеийн технологиор стандартын дагуу хийжээ. Энэ нь тоглолтын дундуур бууж ирдэг дуу чимээг намсгадаг төдийгүй үзэгчдийн сэтгэл догдлол, нам гүм байдлыг бий болгодог аж.

ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи ярихдаа:  “Манай ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар Монгол Улсын төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагаас ирсэн санал хүсэлтийн дагуу төслөө хэрэгжүүлдэг. Энэ утгаараа монголд хэрэгцээ шаардлагатай байгаа төслүүдийг бид хүлээн авч ажилладаг. Манай төсөл хөтөлбөрүүд тогтвортой эдийн засгийг дэмжих, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах төдийгүй боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт чиглэсэн байдаг. Иймээс энэ удаад нэн шаардлагатай тайзны зөөлөн хөшгийг солих шинэчлэх ажлуудыг дэмжиж ажиллаж байна” гэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35222
0 эможи
keyboard_arrow_up