Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт болно

2016 оны 7 сарын 26

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг “Харанга” хамтлаг хүртэхээр болсон бөгөөд ирэх бямба гарагийн 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь гардуулах юм.  Харин 21:00 цагаас тэдэнд хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт  Чингис хааны талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр “Харанга” хамтлаг өөрсдийн  сор болсон уран бүтээлүүдээ толилуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34889
0 эможи
keyboard_arrow_up