Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цуурчид чууллаа

2016 оны 6 сарын 17

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаааны яам, Соёлын өвийн төвөөс  цуур хөгжмийн уламжлалт урлагийг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх, судлах, сурталчлах, цуурчид, цуурын уламжлалт урлагийг дэмжих, цуур, цуур төст хөгжмийн уламжлалыг олон улсын түвшинд харилцан хүлээн зөвшөөрч түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Цуур”  олон улсын симпозиум, наадмыг зохион байгууллаа.

Үүнд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО, Шиньжан Уйгарын ӨЗО, Буриад, Халимаг, Тува, Уулын Алтай, Казахстан, Башкортостан, Татарстан, Азербайджан, Кыргызстан, Турк улсын цуурч, эрдэмтэн судлаач оролцлоо.

Цуурын урлаг нь хүнээс байгальд хандах, түүнтэй харилцах арга замыг хайж, байгаль ертөнцтэй өөрийнх нь хэлээр ярилцах оролдлогын эртний улбаа гэж болох ардын билгийн сонирхолтой төрөл зүйл юм. Хөгжмийн түүхэнд холбогдох ном сударт цуурыг “Монгол цуур”, “Модон цуур”, “Хүннү цуур” гэх зэргээр цохож нэрлэсэн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34581
0 эможи
keyboard_arrow_up