Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

"Халуун элгэн нутаг" дууны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

2016 оны 6 сарын 16

Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын төрсөн өдөр өнөөдөр тохиолоо. Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав 1927 оны зургаадугаар сарын 15-ны өдөр мэндэлжээ. Энэ жил түүний 89 жилийн ойд зориулан Улсын Филармонийн үе, үеийн уран бүтээлчид, түүний гэр бүлийн гишүүд XX зууны манлай дуу "Халуун элгэн нутаг" дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлгээр Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав энэ дууг зохиож, 1971 онд Төрийн шагнал хүртэж байжээ. “Халуун элгэн нутаг” дууг 1999 онд XX зууны манлай болгосон түүхтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34545
0 эможи
keyboard_arrow_up