Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

"Үүлэн үст-ийн өөр амьдрал

2016 оны 5 сарын 25

Залуу жүжигчин Б.Мишээл "Үүлэн үст" дууны клипээр олонд танигдан телевизийн хэд хэдэн кинонд гол дүр бүтээсэн нь саяхан. "Давхар цохилт"-ын гол дүрийн сэтгүүлч бүсгүйгээр үзэгчид түүнийг өөрөөр олж харсан. "Голланд сарнай", "Дэлхийд дурласан сар" хамтлаг дуучдын клип, реклам гэгчлэн олон "брэнд" дүр түүнд бий. СУИС-ийг өнгөрсөн жил төгсөхдөө аль хэдийнэ од болчихсон байсан шавилхан охин хонхны баярын дараахан нижгэр хурим хийсэн юм.

Үе тэнгийн залуутай амьдралаа холбосон тэрбээр бие давхар үзэсгэлэнт сүйт бүсгүйн тоог нэгээр нэмсэн. Түүний жирэмсэн үеийн зургууд ч фэйсбүүк гацтал лайкаар "булуулсан". Үе тэнгийн товхийсэн амжиргаатай айлын хүүтэй ид оргил үедээ ханилсан нь орчин цагийн "хурган" одууд ганц бие элдэв хэл амны бай болдог үзэгдэлд цэг тавив. "Рейтинг өндөр нас залуудаа гэрлэх ер нь зөв юм биш үү" гэж од тодотголт эгч нар нь түүнээс бараг суралцаж хүлээн зөвшөөрч байгаа сурагтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33812
0 эможи
keyboard_arrow_up