БАЯРТ МЭДЭЭ: Өсвөр үеийн ДАШТ-ээс Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ БАЯРТ МЭДЭЭ: Өсвөр үеийн ДАШТ-ээс Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: Өсвөр үеийн ДАШТ-ээс Б.Ням-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

2022 оны 8 сарын 28

Arslan.mn

Босни ба Херцеговина улсын нийслэл Сараево хотод сонсогчдын жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнд 60 орны 483 тамирчин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас 16 тамирчин оролцож байна. 

Монгол Улсаас эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд зодоглосон Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрээр эхний тойрогтоо Австрийн Хелен Шраттенхолзерыг, хоёрдугаар тойрогтоо Хорватын Марселина Вранесыг ялсан юм. Харин хэсгийн аваргын төлөө Японы Мика Наканод ялагдав. Улмаар дагах барилдаандаа Египетийн Сафа Солиманыг ялж, хүрэл медалийн төлөө Украины Диана Семченког буулган авлаа. Б.Ням-Эрдэнэ нь 2021 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639748
0 эможи

keyboard_arrow_up