Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ямар зайрмаганд дуртайгаар зан чанарыг нь тодорхойлж болдог

2017 оны 8 сарын 30

Та ямар зайрмаганд дуртай вэ ?. Таны идэх дуртай зайрмаг өөрийг тань илэрхийлж байдаг гэдгийг мэдэх үү ? Идэх дуртай зайрмагаараа өөрийгөө сонжоод нэг үзээрэй.

1.Шоколадтай зайрмаг

Шоколадтай зайрмаганд дурлагсад бол хашир хянамгай бөгөөд сэтгэлийнхээ гүнд бүрэг ичимхий хүмүүс юм. Бүтээлч, сэтгэлийн хөөрөл ихтэй, бадрангуй, зугаа цэнгэлд дуртай байх нь элбэг.
Сэрэл мэдрэхүй өндөртэй, олны анхаарлын төвд байх сонирхолтой. Тэдэнтэй тулаад харьцахад зөөлөн аядуу зантай бөгөөд бусадтай хэл амаа ололцохдоо амархан. Тэд маш сайн сонсогч учраас хэний ч хувьд сайн найз нь байж, хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгч чаддаг.

2.Жимстэй зайрмаганд дурлагсад

Жимстэй зайрмаганд дурлагсад ихэвчлэн бүрэг, хамтрагчдаа үнэнч, ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулж хамтран ажиллагсаддаа хүндлэгддэг хүмүүс байдаг. Мөн амбицтай, тушаал дэвших, өсөж хөгжих сонирхол ихтэй, дарга удирдлагадаа үнэ хүндтэй хүмүүс. Интернэтээр хэсч шинэ содон мэдээлүүдийг цаг алдалгүй авах, онлайн сүлжээг (Facebook, Myspace г.м) идэвхтэй ашигладаг ба R&B, хип хоп хөгжимд дуртай байх нь элбэг.

3.Пломбир /цөцгийтэй/ зайрмаг

Ямар нэгэн ажлыг маш сайн гүйцэтгэдэг, үнэнч, сүү шиг цагаан сэтгэлтэй, мөнгө хөрөнгөө хадгалах хуримтлуулах сонирхол ихтэй хүн юм. Бүх зүйлийг зөв байлгахыг эрмэлздэг ба бусрмаг явдлыг тэвчиж чаддаггүй. Гэвч ойр дотныхоо хүмүүст ч өөрийнхөө дотоод сэтгэлийг уудлах тал дээр тааруу. Ямарваа хэсэг бүлэг хүмүүст үргэлж удирдагч, зохицуулагч, багийн даргийн үүргийг гүйцэтгэдэг. Жижиг сажиг зүйлд их анхаарал хандуулдаг, ёс зүйг дээгүүр тавигч.

4.Мөсөн зайрмаг

 Хөдөлгөөнтэй, хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг, шударга үйлийг хамгаалахад хэзээд бэлэн байдаг. Гойд нөхөрсөг хүнтэй тааралдаж байсан уу? Тэгвэл тэр чинь  Мөсөн зайрмаганд дурлагсад шүү. "Мөсөн зайрмаганд дуртай хүмүүс” бүхнийг өөрийнхөө биеэр жишээлж боддог. Тэдний зоримог байдал нь зарим талаар гэнэн зантай нь холбоотой. Гэхдээ тэд нэг л шийдсэн бол та яаж ч хичээсэн танд л яг мөс шиг хүйтэн сэтгэгдэл төрүүлсээр байх болно. Иймд Мөсөн зайрмаганд дурлагсадыг бүү гомдоо.

5.Аарцтай зайрмаг

Аарцтай зайрмаганд дурлагсад уламлжлалт аргыг илүүд үздэг эрүүл мэнддээ маш ихээр анхаардаг хүмүүс байдаг. Тэдний хажууд байхад та хэзээ ч хайр халамж энхрийлэлээр дутахгүй. Аарцтай зайрмаг таны эрүүл мэндийг халамжилдагтай адил энэ зайрмаганд дуртай хүмүүс ч мөн адил бусдыг халамжилж хайрлахдаа үргэлж аз жаргалтай байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46476
2 эможи
keyboard_arrow_up