Гараа хэрхэн атгаж байгаагаар хүнийг тодорхойлж мэдэх арга
Нэг. Эрхий хуруу дээр байрлалтай Магадгүй дэлхий дээрх хамгийн эрч хүчтэй хүн. Ийм төрлийн хүн байнга шинэ мэдлэг, сэтгэгдлийн эрэлд явж байдаг бөгөөд боломжгүй зүйлийг бүтээхийг хүсдэг. Телевизорын өмнө удирдлага бариад хэвтэх нь таны “дэлхийг эзлэх” төлөвлөгөөтэй нийцэхгүй. Та хөлийн улнаасаа үсний ширхэг хүртлээ өрөвч зөөлөн хүн. Тусламж хэрэгтэй болсон үед хүрч ирээд: “Тайвшир, бүх зүйл сайхан болно” гэх зөөлөн бөгөөд тусархаг хүн. Ер нь хэлэхээс илүү хийдэг хүн гэхэд болно. Энэ л учраас, тусархаг, нийтэч бөгөөд өрөвч зөөлөн сэтгэл тань бусдын хайр хүндэтгэлийг татдаг. Та хүрээлэн буй хүмүүст эрч хүчийг бэлэглэж, өдөөж өгдөг бөгөөд хариуд нь хүмүүс таны төлөө гал руу, ус руу ч ороход бэлэн байдаг.


Гурав. Эрхий хуруу доош байрлалтай Та “хүн бүр өөрийн замыг сонгодог” гэх зарчмаар амьдардаг хүн. Таны зам тун бэрх. Та практикч бөгөөд үзэл бодлоо бүрэн бүрэлдүүлж чадсан бодит реалист хүн, дээр нь мэдээж өөрийн үнэ цэнийг мэдэрсэн хүн гэхэд болно. Харин таны дотоод очлуур дэлхий дээрх хамгийн бат бөх хайлшаар хийсэн мэт. Гэсэн хэдий ч зоригтой шийдвэр гаргахад тань азгүйтлийн өмнөх айдас саад болдог хэдий ч энэ нь таны өөрийгөө өмөөрөх үзлийг хүчтэй өдөөж өгдөг. Тийм учраас танд байнгын урамшуулал, магтаал болон бага зэргийн дэмжлэг хэрэгтэй байдаг. Таны найз нөхөд таны ил тод, найдвартай бөгөөд хурц ухаанд хайртай. Та сум үл нэвтрэх шил мэт байдгийг ойр тойрны хүмүүс мэддэг бөгөөд таньтай хамт байхад ярианы сэдэв хэзээд чөлөөтэй байдаг. Таны хамгийн гол чадвар бол найз нөхөд, ойр дотны хүмүүс дэмжиж байвал та юуг ч гүйцэтгэх чадвар юм.






