Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр хар нохой өдөр

2017 оны 2 сарын 04

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 4. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 8. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал:  Мод

 Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хаврын уур орох улирал 1 цаг 23 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40633
0 эможи
keyboard_arrow_up