Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр цагаагчин тахиа өдөр

2017 оны 2 сарын 03

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 3. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаагчин үхэр сарын 7. Сугар гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.

Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал:  Уул

Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40596
0 эможи
keyboard_arrow_up