Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр шар морь өдөр

2017 оны 1 сарын 31

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 31. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 4. Ангараг гараг. Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгэтэй, шар морь өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал:  Төмөр

Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний, хүч сайжирна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40484
0 эможи
keyboard_arrow_up