Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр улаагчин могой өдөр

2017 оны 1 сарын 30

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаагчин үхэр сарын 3. Сумъяа гараг. Чөдөр одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин могой өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал:  Шороо

Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно хэмээжээ.  

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40450
0 эможи
keyboard_arrow_up