Б.Туул: Өөртөө итгэлтэй, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн илүү эрхэм, илүү тайван, илүү гэрэлтсэн харагддаг Б.Туул: Өөртөө итгэлтэй, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн илүү эрхэм, илүү тайван, илүү гэрэлтсэн харагддаг
10 сарын 09, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Туул: Өөртөө итгэлтэй, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн илүү эрхэм, илүү тайван, илүү гэрэлтсэн харагддаг

2026 оны 10 сарын 09

Arslan.mn

"Бадамлянхуа Иог Төв"-ийн иогийн багш Б.Туулын зөвлөгөөг хүргэж байна.

Яагаад ч юм иогтой учирснаас хойш би үнэт эдлэл, брендийн хувцасны шуналгүй болчихсон. Өөрийнхөөрөө байх, өөрийнхөө үнэн зөв төрх, байгалийн бие царай зүсээрээ гоёх нь надад илүү тухтай, илүү үнэ цэнтэй санагддаг болсон. Магадгүй өөрийнхөө үнэ цэнийг мэддэг мэдэрдэг болсон байх.

Иог бол зүгээр нэг дасгал биш, өөрийгөө дотроос нь харж, мэдэрч, хүлээн зөвшөөрөх урлаг. Тиймээс л гадаад чимэглэл, үнэт эдлэл, брэндийн хувцаснаас аяндаа холдож, харин өөрийн бие, өөрийн царай, өөрийн энергиэ илүү үнэтэй гэж мэдэрч эхэлсэн байх.

Хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч эхлэх үед “би дутаж байна” гэсэн мэдрэмж аажмаар алга болдог. Тэр үед гаднаас баталгаа хайхаа больж, дотроосоо илүү бат бөх болдог. Та гангарахгүй байсан ч хангалттай, та чимэглэлгүй байсан ч гоё, та бусдын стандартаар биш өөрийн мэдрэмжээр амьдрах эрхтэй гэдгээ ойлгож эхэлдэг. Энэ бол жинхэнэ эрх чөлөө.

Өдөр бүр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй байх нь хамгийн том соёл. Зөвхөн баяр ёслолоор гоёх биш, харин амьд байгаа өдөр бүрээ баяр мэт хүндэтгэж амьдрах нь илүү үнэ цэнтэй. Эрүүл саруул бие, амгалан тайван сэтгэл, өөртөө итгэлтэй алхам эдгээр нь хамгийн үнэт гоёл. Таны инээмсэглэл, таны энерги, таны гэрэл гэгээ ямар ч брэндээс илүү.

Өөрийгөө арчлах нь бардамнал биш ээ, энэ бол өөрийгөө хайрлаж байгаа хамгийн энгийн хэлбэр. Өөрийн биеийг хүндэтгэнэ гэдэг гангарах гэж хэт хичээж байна гэсэн үг биш, харин амьд байгаадаа, эрүүл саруул явж байгаадаа талархаж буй илэрхийлэл юм.

Та өөрийгөө арчлах бүрдээ “би үнэ цэнтэй” гэдгээ өөртөө сануулж байдаг. Та биеэ хайрлаж, сэтгэлээ тайван байлгаж, бодлоо цэгцэлж сурах тусам гоо сайхан чинь гаднаас биш, дотроос тань гэрэлтэж эхэлдэг.

Өөртөө итгэлтэй, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн илүү эрхэм, илүү тайван, илүү гэрэлтсэн харагддаг.

Бидний хамгийн том капитал бол мөнгө биш, нэр хүнд ч биш, харин эрүүл бие, саруул ухаан, өөрийгөө олсон мэдрэмж. Та өөрийн үнэ цэнийг мэддэг байх үед хэн нэгэн чамайг үнэлэх эсэхээс үл хамааран та аль хэдийн хангалттай байдаг. Тэр мэдрэмж л жинхэнэ баялаг.

Тиймээс өдөр бүр өөрийгөө сонгож бай.

Өдөр бүр өөрийн бие, сэтгэл, энергиэ хайрлаж бай. Та гялалзахын тулд гялгар үнэт зүйл хэрэггүй харин таны дотоод амар амгалан, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн итгэл хоёр чинь хамгийн үнэт гоёл. Та аль хэдийн гоё. Та аль хэдийн үнэ цэнэтэй. Та аль хэдийн хангалттай.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671015
0 эможи

keyboard_arrow_up