Иогийн багш Б.Туул: Амьдралын хамгийн сонирхолтой, хамгийн амттай хэсэг 40 наснаас эхэлдэг

"Бадамлянхуа Иог Төв"-ийн иогийн багш Б.Туулын зөвлөгөөг хүргэж байна.
Олон хүн “Би 40 гарчихсан, иогт явж болох уу? Ахмадын ангид уу, эсвэл зөөлөн иогт уу?” гэж асуудаг. Гэтэл би үргэлж ингэж боддогв
Яагаад энэ хүмүүс өөрийгөө ийм эрт амьдралын сайхан бүхнээс тусгаарлаад байна вэ?
Үнэндээ амьдралын хамгийн сонирхолтой, хамгийн амттай хэсэг 40 наснаас эхэлдэг. Учир нь эхний 40 жил бол дараагийн жаргалтай амьдралын суурь юм.
40 гарсан эмэгтэйчүүд:
- Өөрийн үнэ цэнийг мэддэг
- Өөртөө цаг, мөнгө гаргаж чаддаг
- Хайр дурлалаас гадна зорилго, хүсэл тэмүүлэлтэй
- Амьдралын туршлагатай, ухаалаг
- Өөрийнхөө биеийг урлах тэвчээр, чадвартай
- Өөрийгөө илүү сайхан гэж мэдэрдэг
“Хүн хөгширсөн гэж бодох үедээ л хөгширдөг.” – Жан Ануи
Тиймээс 40 наснаасаа эхэлж өөрийнхөө шинэ дүр төрхийг бүтээцгээе. Иог бол энэ өөрчлөлтийн хамгийн урамтай эхлэл юм.
Эрүүл, эрсдэлгүй, эдийн засагт хэмнэлттэй аргаар гоо сайхандаа хөрөнгө оруулалт хийхийг хүссэн хүн бүрд нээлттэй "Нүүрний иогийн онлайн" сургалтдаа элсэлт авч байна.








