Иогийн багш Б.Туул: 40+ нас бол эмэгтэй хүний гал унтардаг үе биш, харин ч жинхэнэ утгаараа асч эхэлдэг нас

"Бадамлянхуа Иог Төв"-ийн иогийн багш Б.Туулын зөвлөгөөг хүргэж байна.
Иони иог бол эмэгтэй хүн өөрийн оршихуйн эх сурвалж руугаа эргэн очих, бие махбод ба ухамсрын зааг дээр орших дотоод орон зайгаа санан сэрээх дадлага юм.
Иони гэдэг нь ариун орон зай, эмэгтэй хүний дотоод сүм, амьдрал бэлэглэгч төвийг илэрхийлдэг. Энэ бол зөвхөн бие махбодын тухай ярьж буй ойлголт бус, харин эмэгтэй хүний мэдрэмж, таашаал, амьд урсгал, дотоод хүчний цөмийн тухай юм.
40+ нас бол эмэгтэй хүний гал унтардаг үе биш, харин ч жинхэнэ утгаараа асч эхэлдэг нас. Энэ үед эмэгтэй хүн амьдралын турш хуримтлуулсан туршлага, мэдрэмж, дотоод гүнтэйгээ илүү ойртож, өөрийгөө илүү тод мэдэрч эхэлдэг.
Гэвч олон жилийн турш бид дуугүй байж, мэдрэмжээ алдаж, булчингаа чангалж, сэтгэлээ ч мөн адил хаасан байдаг.
Дарагдсан мэдрэмжүүд алга болдоггүй. Айдас ч бай, таашаал ч бай тэд аарцагны гүнд хуримтлагдсаар үлддэг. Тэнд эмэгтэй хүний жинхэнэ хүч, амьд гал нам гүмхэн хүлээж байдаг. Иони иог бол тэрхүү галыг хүчлэхгүйгээр, аюулгүй, зөөлөн, өөрийн хэмнэлээр дахин асаах урлаг юм.
Удахгүй эхлэх Иони иогийн танхимын сургалт бол амьдралын замд хаа нэгтээ чимээгүйхэн орхичихсон ӨӨРИЙГӨӨ эргүүлэн олох тухай юм. Доторх эмэгтэйгээ дахин сэрээхэд бэлэн бүсгүйчүүдээ урьж байна.

Иони өндөгтэй дасгал, аарцагны уян хатан хөдөлгөөн, сэгсрэх, амьсгал, дуу авиа гаргах практикууд нь бүгд биеийг сэтгэлийг эргэн сануулах, мэдрэмжийг дахин сэргээхэд чиглэдэг. Эдгээр дасгалын явцад бие махбод төдийгүй сэтгэл санаанд хадгалагдсан блок тайлагдаж, уйлах, эмзэглэх, дотоодод нуугдсан амьтан сэрж буй мэдрэмж төрж магадгүй. Энэ нь сул дорой байдал биш, харин амьдрал дахин урсаж эхэлж буй дохио юм.
Иони иог хийснээр аарцагны хэсэг амь орж, бие дулаацан, сэтгэл зөөлөрч, эмэгтэйлэг мэдрэмж аяндаа чөлөөтэй урсаж эхэлдэг. Үндэс хүрд (аюулгүй байдлын мэдрэмж), Хувилгаан хүрд ( таашаал ба бүтээлч энерги) тэнцвэржих үед эмэгтэй хүн өөрийгөө засах, өөрчлөх шаардлагагүй болдог. Зүгээр л өөрөөрөө оршиход хангалттай.
40+ насандаа ч уян хатан байж болно, таашаал мэдэрч болно, амьд, гал халуун, эмэгтэйлэг хэвээрээ байж болно. Иони иог бол өөрийгөө дахин мэдрэх, биеэ эзэмших, дотоод галаа өөрийнхөөрөө асаах чимээгүй атлаа гүн холын аялал юм.



