ЗӨВЛӨГӨӨ: Машинаа хөлдөөчихөөд хаана хандахаа мэдэхгүй байна уу? ЗӨВЛӨГӨӨ: Машинаа хөлдөөчихөөд хаана хандахаа мэдэхгүй байна уу?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Машинаа хөлдөөчихөөд хаана хандахаа мэдэхгүй байна уу?

2022 оны 12 сарын 26

Arslan.mn

Ойрын өдрүүдэд “Машинаа гадаа хонуулсан чинь хөлдчихлөө”, “Баяжсан машин асаалгая” гэх зар мэдээлэл нийгмийн сүлжээгээр олширлоо.

Энэ байдал жил бүхний өвөл давтагдсаар ирсэн. Энэ жилийн хувьд “баяжсан” гэх машиныг дуудлагаар ирж асаах үйлчилгээний үнэ 60-120 мянган төгрөгийн хооронд байна. Машины марк, очих газрын хол ойроос шалтгаалж үнэ ийнхүү янз бүр байдаг ажээ.  Тэгвэл үүнтэй холбоотой доор зөвлөгөөг хүргэж байна.

АККУМУЛЯТОР ХӨЛДДӨГ ШАЛТГААН: 
Өвлийн хүйтэнд машиныхаа аккумуляторыг цэнэггүй болтол нь суулгачаад маргааш болъё эсвэл хүнээр холбуулж асаатлаа орхиё гээд аккумулятороо үл тоомсорлон хүйтэнд, удаан хугацаагаар орхичихдог. Мөн аккумулятор зардаг газрууд баталгаа өгөхдөө цэнэггүй болтол нь битгий дараарай гэдэг. Хэрвээ цэнэггүй болсон тохиолдолд тийм ч олон удаа уяж цэнэглэхийг зөвшөөрөөд байдаггүй. Тэгвэл энэ бүгдийн учрыг энгийн үгээр тайлбарлая:

Бидний сайн мэдэх аккумуляторын доторх шингэн буюу хүхрийн хүчил нь усны агууламжтай байдаг. Цоо шинэ бүрэн цэнэгтэй аккумуляторын хүхрийн хүчил дэх усны агууламж 1.25-1.40 кг/л байдаг бөгөөд шингэний хөлдөх градус дунджаар -75 хэм байдаг. Тэгэхээр эндээс дүгнэхэд аккумулятор хэр баргийн хүйтэнд хөлдөөд байдаггүй юм байна.
Харин ямар тохиолдолд хөлдөөд байдаг вэ гэхээр аккумулятор цэнэггүй болсон үед юм. Учир нь цэнэггүй үед хүхрийн хүчил дэх усны агууламж ихэсдэг тул бага температурт хөлдөлт явагдаж эхэлснээр аккумулятор бүрэн хөлдөж гадна корпус тэлж пөмбийчдөг. Үүний дараа хэчнээн удаан цэнэглэвч аккумулятор цэнэгээ маш хурдан алддаг болдог ба нэг ёсондоо насжилгүй болчихдог байна.

Хэрэв та машинаа хөлдөөчихөөд хаана хандахаа мэдэхгүй байвал доорх утсанд холбогдож зөвлөгөө, мэдээлэл аван машинаа асаалгах боломжтой шүү.

УТАС: 80080810, 94010809

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643716
2 эможи

keyboard_arrow_up