“Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ аав, ээжтэйгээ хамтдаа ЗУРАГ ЗУРАХ үед хамгийн САЙН ХӨГЖДӨГ“ “Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ аав, ээжтэйгээ хамтдаа ЗУРАГ ЗУРАХ үед хамгийн САЙН ХӨГЖДӨГ“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээ аав, ээжтэйгээ хамтдаа ЗУРАГ ЗУРАХ үед хамгийн САЙН ХӨГЖДӨГ“

2022 оны 4 сарын 04

Arslan.mn

Хүүхэд аав ээж болон дотны том хүний оролцоотой тоглох, бүтээлч ажил хийхдээ хамгийн идэвхтэй байдаг. Энэ хамтын оролцооны үе нь ганцаараа зурж будах, тоглож наадах үеэс ч илүүтэйгээр сэтгэхүй болон бусад эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг идэвхжүүлж стресс тайлж, сэтгэл санааг тайван байлгаж бүтээмжийг өндөржүүлдэг байна.

Харин та хүүхэдтэйгээ зураг зурах үедээ:

  1. Аль болох том цаас сонгоод хоёр талаас нь хамтран оролцох боломжтой байрлал сонгох. (Газар хэвтэх их тохиромжтой байдаг)
  2. Хүүхдээр өөрөөр нь зургийн сэдвийг сонгуулах.
  3. Та хүүхдийнхээ туслах зураач нь л болно. Өөөрөөр хэлбэл “Зураач аа, би ямар өнгө бэлдэх үү, би аль хэсгийг нь зурахад туслах уу” гэх мэтээр туслах дүрд тоглоно. Ингэснээр хүүхэд тань өөртөө итгэх итгэл нь их болдог.
  4. Хүүхдийн зурагт туслах үүрэг л гүйцэтгэнэ гэдгийг дахин сануулъя. Тэгж зур, энийгээ зас гэх мэтээр зааварчлаад эхэлбэл хүүхдийн бүтээлч сэтгэлгээ байхгүй болно шүү. 
  5. Хүүхдийн төсөөллийн зураг бодит биш зүйл ч байж болох учраас “Юу зурчихав аа, энэ одоо юу юм бээ” “Цэвэрхэн зураач” гэсэн үгүйсгэсэн өнгөөр бүү яриарай. Мөн хэн нэгний зурсан зурагтай бүү харьцуулаарай. Тэгвэл хүүхэд “Би зурж чаддагүй” гээд зурах сонирхол нь буурна шүү.
  6. Мөн “Ёстой мундаг” гэх хоосон магтаалаас илүүтэй. “Энэ удаа шар өнгийг ногоог өнгөтэй хослуулаад бүүр гоё харагдаж байна” “Ингэж зурж бас болох нь ээ” гэх мэтээр бодит урамшуулал өгөөрэй. Ингэснээр хүүхэд илүү гярхай, хичээнгүй болдог.
  7. Хүүхдийнхээ зурсан зургуудаас өөрт нь  таалагдаж байгааг нь асууж байгаад зарим нэгийг нь л гэрийн ханадаа зүүгээрэй. Бүх зургийг нь өлгөөд байвал хүүхэд “Би, би л, минийх л гоё” гэсэн хандлагатй, цаасан малгайд дуртай болчих гээд байдаг тул аав ээж та бүхэн тунг нь сайн тааруулаарай.

Г. Төмөрзаяа

Эх сурвалж: Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу"
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635731
0 эможи

keyboard_arrow_up