ЗӨВЛӨГӨӨ: Даралт буулгадаг ДӨРВӨН ХҮНС ЗӨВЛӨГӨӨ: Даралт буулгадаг ДӨРВӨН ХҮНС
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 09, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Даралт буулгадаг ДӨРВӨН ХҮНС

2021 оны 7 сарын 24

Даралт ихсэх нь чимээгүй алуурчин л гэсэн үг. Дэлхийн хүн амын гурван хүний нэг нь цусны даралт ихэсдэг гэсэн тоо баримт байна. Нас ахих тусам, судасны хана хатуурч, даралт ихэсдэг. Гэвч амьдралын хэв маяг бас муугаар нөлөөлж болно. Архи, тамхи, суугаа ажил, буруу хооллолт бүгд эрсдэл. Хорт зуршлаасаа татгалзах, стрессээ хянах, тогтмол амрах, спортоор хичээллэх нь даралтаа хянахад тус болдог. Эрүүл зөв хооллох нь хамгийн чухал. Шинэ ногоо, жимс самар, үр тариа, уураг ихтэй хүнс.

Өдөр бүр жимс, ногоо идэх

Жимс ногоо 3-5 порц идэх, давсны хэрэглээгээ багасгавал даралт 5-13-аар буурдаг. Өглөөний цайн дээрээ каша, йогурт идэхдээ хөлдөөсөн жимс нэмэх, өдөр хоол хооронд гадил, эсвэл лууван идэж сурах. Хоолны хачирт ногоо хэрэглэж хэвших.

Давсны хэрэглээг багасгах

Зүрхээ хамгаалж, даралтаа хянах хамгийн сайн арга бол давсыг багасгах. Өдөрт 6 гр хэрэглэх дүрмээ баримтлахад л хамаагүй сайн нөлөө үзүүлдэг. Хамгийн аюултай нь нууц давстай хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг.

Самар их идээрэй

Самар бол бүр эрхтэн системд сайнаар нөлөөлдөг супер хүнс. Даралтад хүртэл. Атга самар даралт буулгахад хэрэг болдог. Зүрхэнд сайн эрдэс бодис, кали, кальци, магни, антиоксидант, ургамлын гаралтай амин хүчилийг агуулдаг. Үүнээс гадна самар их өег байдаг.

Кофе уу

Кофег багаар, өдөрт 300-400 мл уух нь даралтыг тогтвортой байлгадаг. Кофенд даралт бууруулдаг антиоксидант, кали, полифенолын хүчил агуулдаг. Аль болохоор сахар, сироп нэмэхгүй байвал зүгээр. Харин сүү, цөцгий нэмэх нь хэрэгтэй бодисуудыг шингээхэд сайнаар нөлөөлдөг байна.

 

Эх сурвалж: ZMS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
629064
10 эможи

keyboard_arrow_up