ГАДААД ХЭЛНИЙ шинэ үг сурах хөгжилтэй аргууд ГАДААД ХЭЛНИЙ шинэ үг сурах хөгжилтэй аргууд
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ГАДААД ХЭЛНИЙ шинэ үг сурах хөгжилтэй аргууд

2021 оны 5 сарын 23

Та гадаад хэл сурч чадалгүй нэг л арга эвээ олохгүй яваад байна уу. Тэгвэл доорх зөвөлгөөнд анхаарлаа хандуулаарай. Танд бага ч болтугай тус хүргэнэ гэж найдаж байна. 

Жирийн уйтгартай толь бичиг харан суухын оронд гар аргаар хийсэн өнгийн карт ашиглаж үг цээжлэх нь илүү сонирхолтой, амар хялбар юм. Хоёр талдаа өөр өөр өнгөтэй, хатуувтар цаасыг 4x6 инчийн хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэйгээр хайчлана. Олон байх тусмаа сайн. Тэдгээр хайчилсан картныхаа нэг талд сурах гэж буй шинэ үгээ, дуудлагатай нь нөгөө талд нь тэр үгний орчуулгыг, утгатай нь бичээрэй.

Гар утасныхаа дуу хураагуур дээр, шинээр цээжлэх үгсээ чангаар хэлж бичээрэй. Нэг үгийг хурдан, удаан, үеэр нь салгасан гээд гурван хэлбэрээр хэлж хадгалвал бүр сайн. Үг бүрийн дараа монгол утгыг нь хэлэхээ мартуузай. Өөрийнхөө хоолойгоор үг сонсох нь танд илүү ойр дотно санагдах тул, хурдан тогтоогдох болно. Энэ нь ялангуяа сонсголын ой сайтай хүмүүст илүү тохирно. Жишээ нь та нэг сонссон дууныхаа үгийг өөрийн мэдэлгүй цээжилчихдэг бол энэ аргыг туршаад үзэхийг зөвлөе.

Яг гурван удаа л хэрэглэчих. Тэгээд л таны цээжинд аяндаа ороод ирнэ. Шинэ үгийг цээжлэх хамгийн үр дүнтэй арга бол түүнийгээ өдөр тутмын үг яриандаа хэрэглэх юм. Хэрэглэж заншихгүй юм бол таны цээжилсэн үгс нэг мэдэхэд л мартагдчихна. Жишээ нь, англи хэлний “cool”, “nice”, “like” зэрэг үгсийг манай залуус өргөнөөр хэрэглэдэг. Ийм төрлийн үгс байнга хэрэглэгдэх чанартай учраас хамгийн хурдан түгэн дэлгэрдэг юм.

Интернэтээс үнэгүй үгийн сүлжээнүүдийг хэвлэн аваад, ажлаа, эсвэл хичээлээ тарж гэртээ очсон хойноо бөглөөрэй. Магадгүй та эхлээд “easy” буюу “хялбар” гэдэг түлхүүр үгийн тусламжтайгаар амархан бөгөөд үр өгөөжтэй үгийн сүлжээнүүдийг олж болох юм. Ингэх нь таныг ямарваа үгийг утга, тайлбараар нь хөөж олох чадварыг нэмэгдүүлнэ.

Жишээ нь: peacock буюу англиар тогос гэсэн үгний эхний “pea” үе нь вандуй гэдэг утгатай. Тэгвэл тогос шувууны толгой вандуйны хэлбэртэй төстэй гэдгийг та анзаарч байсан уу? Эсвэл дуудлагыг нь албаар хатуу болгож хэлээд үзээрэй. Монгол үгтэй төстэй сонсогдож болох юм. Жишээ нь bold гэдэг үгийг “монголчилж” уншвал Болд хэмээх хүний нэртэй яг ижилхэн дуулдана. Энэ мэтчилэн ургуулан бодох чадвараа ашиглаж үг цээжлэх нь маш хөгжилтэй, энгийн арга юм.

Ариун цэврийн өрөө, компьютерийн дэлгэц, хоолны ширээний хулдаасны доор цөөн хэдэн шинэ үгийг бичиж тавиарай. Энэ арга нь таны нүдэнд тэдгээр шинэ үгнүүдийг дасгаж цээжлүүлэх учиртай юм. Эсвэл хөргөгчин дээрээ “refrigerator”, зурагтынхаа удирдлаганы ард “remote-control” зэргээр нааж, ажлын төлөвлөгөө, хичээлийн хуваарь, бичиг баримтын хавтасны хаяг, компьютер дээрх эд зүйлсээ гадаадаар бичиж байгаарай. Амьдралынхаа бүх талбарт сурсан шинэ үгээ нэвтрүүлээрэй.

Та нэг өдөрт 25 шинэ үг цээжлэх зорилго тавьсан байлаа гэж бодъё. Тэгвэл тэр 25 үг тус бүрийнхээ хойно монгол утгыг нь оруулаад, өөрийнхөө дураар ая зохион, дуу болгох гээд үзээрэй. Жишээ нь “Маамуу нааш ир”-ийн аялгуун дээр “Peacock тогос notebook дэвтэр apple алим...” зэргээр дуулж болно. Аянд нь мөн сайн тохирч байгаа биз? Ямар ч үгнүүд ямар ч аян дээр тохирох болно.

Гол нь таны сонирхдог жанрын ном байх ёстой. Унших явцад мэдэхгүй үг гарч ирвэл, эхлээд өгүүлбэрийг нь бүтнээр нь уншиж үгийн утгыг таамаглаарай. Дараа нь толь бичгээс харж таамгаа хир үнэн байгааг заавал баталгаажуул.

Ширээнийхээ, эсвэл хананы урж авдаг хуанлины хоног тус бүрийн цаасан дээр нэг нэг шинэ үг бичиж орхи. Тэр календар дээр таны ажлын төлөвлөгөө тэмдэглээстэй байдаг бол бүр сайн. Та түүнийг өдөрт маш олон удаагийн давтамжтайгаар харна гэсэн үг. Ийм аргаар сард 30, 2 сард 60 үг цээжлэгдэнэ. Дэндүү хялбар санагдаж байвал нэг хоногийн цаасан дээр хоёр үг бичээрэй.

Эх сурвалж: JOY.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
598836
18 эможи

Зочин
2020-07-04 15:28
Marollok
2019-01-11 18:52
Mash ur duntei arga bn
keyboard_arrow_up