Амталж шарсан гахайн мах хийх жор
Өнөөдөр нэгэн Солонгос үндэсний хоолны жорыг эзэгтэй нартайгаа хуваалцаж байна. Хийхэд тун энгийн хялбархан бөгөөд 15 -хан минутанд бэлэн болох амтлаж шарсан гахайн мах хийх жорыг хүргэж байна. Хаяа ч гэсэн өөр амт мэдрэхийг хүсэх үедээ хийж идээрэй.
Орц:
Гахайн мах / pork belly / - 500 гр /нимгэн хэрчиж бэлдсэн/
Гүчүжан / hot pepper paste (gochujang/ - 1/4 аяга
Сое соус /soy sauce /- 1 халбага
Элсэн чихэр - 1 халбага
Гүчүгару /hot pepper flakes (gochu-garu)/ - 2 халбага
Хар перц - 1/4 халбага
Гүнждийн тос /sesame oil/ - 1 халбага
Сармис - 5 хумс
Цагаан гаа / ginger/ - 1 халбага
Дунд зэргийн сонгино - 1 ш
Ногоон сонгино - 4ш
Гүнждийн үр / sesame seeds/ - 1 халбага
Хийх заавар:
1. Хайруулын таваг буюу шарах саваа бэлдээд халаана
2. Гахайн мах, гүчүжан, гүчүгару, сое соус, элсэн чихэр, хар перц болон гүнждийн тосоо хийнэ
3. Одоо хооронд нь сайтар хольж хэдэн минут шарна
4. Дээрээс нь сонгино, сармис, гаа, ногоон сонгино зэргээ нэмэх бөгөөд хольсны дараа 12-15 минут шарж болгоно.
5. Ингээд амталсан гахайн мах бэлэн боллоо. Хоолон дээрээ гүнждийн үрээ цацаж өгөөрэй. Энэхүү хоолыг будаа, кимчи, навч зэрэг зүйлсийг хачирлан идээрэй.