COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хэт их унтах нь нойрны дутагдлаас ч аюултай

2018 оны 12 сарын 08

sleepy good night GIF

Орчин үеийн шинжлэх ухаанд хамгийн бага судлагдсан баялаг нууцтай сэдвийн нэг бол нойр. Хүнд яагаад хэрэгтэй байдаг, ажил амьдралд ямар нөлөө үзүүлдэг, яагаад зарим хүн нойроо дааж чаддаггүй байхад зарим нь унтаж ч чадахаа больдог вэ гээд нойрны тухай олон асуулт хариу нэхсэн хэвээр.  Тэгвэл нойрны тухай хамгийн чухал асуултын хариуг олохоор Калифорни дахь Нойр судлалын төвөөс нэг сая хүний дунд судалгаа хийжээ. Хүн хэдэн цаг унтах ёстой вэ. Хүн хоногтоо хэдэн цаг нойрсч байж эрүүл саруул, эрч хүчтэй байх вэ, нойр дутуу явах эсвэл хэт их унтах нь эрүүл мэндэд нөлөөлөх үү гэсэн асуултын хариуг дээрх судалгааны дүнд олсон байна. 

tired jet lag GIF
Хоногт 6.5-7.5 цаг унтаж амрах нь хүний эрүүл мэндэд яг тохирсон хэмжээ ажээ. Гэтэл энэ цаг хүний эрүүл мэндэд зохистой гэдгийг юугаар тодорхойлж байгаа юм бэ гэж уншигчид гайхаж магадгүй. Тэгвэл хэдий хугацаанд унтсанаар эрүүл мэндэд нь ямар эерэг болон сөрөг нөлөө гарсан бэ гэдгээр нь дээрх дүгнэлтийг гаргасан байна. Судалгаанд оролцсон нэг сая хүнийг ажиглахад хоногт наймаас дээш юм уу эсвэл зургаагаас бага цаг унтдаг хүмүүс бусдыгаа бодвол богино насалж байжээ. Өөрөөр хэлбэл хэт их унтдаг болон дандаа нойр дутуу явдаг хүмүүс тийм ч урт насалдаггүй нь судалгаанаас харагдсан байна. 

sleeping GIF

Ялангуяа хэт их унтах зуршил нь нь нойр дутуу явахаас ч аюултай бөгөөд хоногт 8.5 цагаас дээш унтах нь таван цаг унтдаг хүнээс илүү эрсдлийг эрүүл мэнддээ учруулдаг гэнэ.  Хэт их унтдаг эсвэл нойргүйддэг хүмүүс сэтгэл гутралд автаж, таргалах нь түгээмэл байдаг бөгөөд нэлэнхүйдээ зүрхний янз бүрийн өвчин тусах өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг байна. Харин хоногт 6.5-7.5 цаг унтдаг хүмүүс бусдаасаа илүү эрүүл амьдарч, урт насалдаг учраас үүнийг унтахад яг тохирсон хугацаа гэж эрдэмтэд зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597971
2 эможи

keyboard_arrow_up