COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Бичиж тэмдэглэдэг хүмүүс яагаад бусдаас ухаалаг байдаг вэ?

2018 оны 11 сарын 07

Arslan.mn

Зарим нь дуулдаг, зарим нь бүжиглэдэг, зарим нь маш сайн илтгэж чаддаг, зарим нь идэвхитэй уншдаг, харин зарим нь сайн бичдэг. Хүн бүр өөр өөрийн сонирхолтой, өөр өөрийн давуу тал, хийж чаддаг зүйлтэй. Тэдгээр олон чадвараас бичих чадвартай хүмүүс яагаад ухаалаг байдаг шалтгаануудыг өнөөдөр онцолж байна.

Сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирддаг - Бичдэг төрлийн хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй, бодлогшронгуй, эмзэг мэдрэмтгий, аливаад амархан баярлаж бас амархан гомддог. Гэхдээ тэд бусдын болоод өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хэрхэн зохицуулахаа маш сайн мэддэг хүмүүс. Өөртэйгөө ярилцаж, өөрийгөө бас бусдыг ойлгож, сайн мууг үнэлэх чадвар нь хөгжсөн байдагтай энэ нь холбоотой. Мөн тэдний IQ нэлээд хөгжсөн, аливааг олон талаас харж чаддаг учраас чөлөөтэй сэтгэж, хүлээцтэй, ухаалаг байдаг нь тэдний давуу тал болдог.

Илүү ихийг сурах чадвартай - Бичих үед тухайн зүйлийнхээ гол санааг нь олж харж, мэдээллийг илүү сайн нягталж, ул суурьтайгаар ойлгож хүлээж авдаг. Уншсан хичээлээс бичсэн хичээлээ бид илүү сайн ойлгосон, ой тойнд үлдсэн байдаг даа?

Мөн түүнчлэн Принцтоны Их Сургуулийн багш Пий Мюллер, Дэниэл Оппенхаймер нар бас нэгэн судалгаа гаргасан нь компьютер дээр биш гараараа бичихийг сануулсан байна. Ангид оюутнуудыг 2 хэсэг болгон хуваагаад нэг хэсгийг нь зөөврийн компьютер дээр, нөгөө хэсгийг нь дэвтэр дээр лекц бичүүлжээ. Дэвтэр дээр бичиж тэмдэглэсэн оюутнууд зөөврийн компьютер дээрээ тэмдэглэл хөтөлсөн оюутнуудаас илүү ихийг мэдэж, сурч байгааг тогтоосон байна. Судалгааны үр дүнгээр зөөврийн хэрэгсэл дээрээ бичиж байгаа оюутнууд ирж байгаа мэдээллийг шүүхгүйгээр бичдэг бол дэвтэр дээрээ бичдэг оюутнууд сонсож байгаад гол зүйлээ л тэмдэглэдэг. Учир нь илүү анхааралтай сонсох, хичээлийг дүгнэх, зөвхөн гол санаануудыг жагсаах зэргээр илүү ихийг суралцаж, “суралцах” үйл явцад идэвхитэй оролцдог гэжээ. Тэгэхээр бичдэг ялангуяа гараараа бичиж, тэмдэглэдэг хүмүүс ухаалгаар суралцаж чаддаг байх нь.

Мэдээлийг шүүж чаддаг – Тийм ээ, бид маш их мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Энэ их мэдээлэл дундаас өөрт хэрэгтэйг шүүж авна гэдэг бас л авъяас, ухаан шаардсан ажил. Гэтэл бичих чадвар нь хөгжсөн хүмүүс мэдээллийг шүүхдээ гарамгай гэнэ шүү. Өөрт хэрэгтэй, эерэг мэдээллийг шүүн авч, тэдгээрт дүгнэлт хийж, “болно” гэж үзсэн зүйлсээ л амьдралдаа оруулдаг байна. Энэ нь тэд зөв бурууг зөвөөр шүүж, амьдралыг ойлгож чадсан, хүлээцтэй зан чанартай нь холбоотой юм.

Сөрөг мэдрэмжээс өөрийгөө чөлөөлж чаддаг – Үүнийг хэдүүлээ баримт дээр тулгуурлан ярилцъя. 1994 онд Стефен Спэра, Жеймс Паннебакэр нар ажилгүй болоод байсан 63 инженерийн дунд судалгаа явуулсан юм. Үүнийхээ үр дүнд бичиж тэмдэглэхийн нөлөөгөөр тэдний стресс буурч байгааг тооцон гаргасан байна.

Инженерүүдийг 3 бүлэгт хуваажээ. Эхний бүлгийнхэн өөрсдийнхөө ажил хайж байгаа талаар болон ойрын төлөвлөгөөгөө бичсэн байна. Хоёрдугаар бүлгийнхэн юу ч бичээгүй, харин гуравдугаар бүлгийнхэн “утга төгөлдөр” тэмдэглэл хөтөлжээ. Үүндээ өөрсдийн сэтгэл өвдөм туршлагууд, гүн гүнзгий бодлууд зэргээ нэгд нэгэнгүй бичжээ. Тэд өдөр бүр 20 минутыг бичихэд зарцуулсан бөгөөд нэмээд эдийн засгийн хэцүү байдал, сэтгэл санааны хямрал, ажил хайхад тулгарч байгаа асуудал зэргээ бичсэн байна. 3 сарын дараа гуравдугаар бүлгээс 5 хүн, хоёрдугаархаас 2 хүн ажилд орсон бөгөөд, харин 8 сарын дараа эхний бүлгээс 24 хувь нь бүтэн цагийн ажил, хоёрдугаар бүлгээс 14 хувь нь, харин гуравдугаар бүлэг буюу тогтмол тэмдэглэл бичдэг бүлгийнхний талаас илүү хувь нь ажлын байр хүлээн авчээ.

Судалгааны үр дүнг “Бичиж тэмдэглэж байсан хүмүүсийн дийлэнх нь ажлын санал авч чадсан шалтгаан нь ердөө энгийн. Ажилтай холбоотой зүйлсийн талаар бичиж тэмдэглэхдээ хүмүүс өөрийн алдаа дутагдлаа ойлгох, бухимдлаа гээх, өөрт төрж байгаа сөрөг мэдрэмжээ дарж чадсан бөгөөд байж болох гарц шийдлийг хайж эхэлсэн байна. Энэ нь өөрийнхөө амьдралыг эргэцүүлэх, хандлагаа өөрчлөх, алдаагаа ахин давтахгүй байх, сөрөг мэдрэмжүүдээ даван туулах зэрэг зүйлсийг ойлгоход тусалсан учраас шинэ ажил хийхэд сэтгэл санааны ямар нэг сөрөг байдал нөлөөлөөгүй юм.Үр дүн нь тэмдэглэл бичсэнтэй шууд холбоотой” гэжээ.

Тэгэхээр бичиж тэмдэглэх гэдэг биднийг илүү хөгжүүлж, ухаажуулдаг үйл юм. Үүнийг уншаад чи ч бас бичихийг хүсэж байна. Харин юу бичих вэ?

Хамгийн амархан жижигхэн цаас гаргаад өнөөдрийн тухай, одоо бодогдож байгаа зүйлс, хэн нэгний тухай, өөрийнхөө талаар гээд зүгээр л орж ирсэн бүхнээ бичээд бай. Эсвэл 2018 оны эхний өдрөөс Гоолингоогийнхоо эхлүүлэх “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжид оролцож өөрийнхөө ертөнцөөр сарын турш аялж, аяллынхаа тэмдэглэлийг хөтлөөрэй. Энэ хооронд чээлэнжид оролцогчид өдөр бүр нэг гоё даалгавруудыг хэрэгжүүлнэ. Сонирхолтой байгаа биз? Энэ чээлэнжид оролцсоноор чи:

-Өөрөө өөртөө цаг гаргаж, шинээр нээнэ;
-Өөрийгөө илүү сайн ойлгодог болно;
-Өдөр бүр бичиж тэмдэглэх дадал сууна;
-Зорилго, үнэт зүйл, үзэл бодлоо тогтооно;
-2018 оныг цоо шинээр эхлүүлнэ гэх мэтчилэн олон давуу талуудтай.

Эх сурвалж: http://goolingoo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597018
1 эможи

keyboard_arrow_up