10 сарын 02, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Зүүдний тайлал

2018 оны 8 сарын 31

Бидний зүүдэнд олон хачирхалтай зүйлс болдог. Тэгвэл тэдгээр зүйлс юуг илэрхийлдэг вэ? Энэ талаар та бүхэндээ хүргэе.

зүүд зурган илэрцүүд

Шүд

Зүүдэндээ шүд харах юм бол өвчнийг зөгнөх буюу залхмаар хүмүүстэй уулзана.

Цагаан, цэвэр шүд зүүдлэвэл сайн мэдээ дуулах буюу удахгүй мөнгөтэй болно. Харин харлаж хорхойтсон шүд харах юм бол өвчин тусах, хамаатан садантайгаа холбоотой муу мэдээ сонсоно. Шүдний тухай зүүдээр муу шүднээсээ салж цагаан шүдтэй болж байна гэж зүүдлэвэл хөнгөн өвдөнө.

Хиймэл шүд зүүдэндээ харах юм бол энэ нь таны ойр дотны хэн нэгний хуурамч зангийн бэлэгдэл юм. Харин алтан шүд зүүдэндээ харвал баялагтай болохын дохио. Тэгшхэн шүд харвал багахан бөгөөд эвгүй явдлын шинж. Хэрвээ та зүүдэндээ итгэдэг бол муруй шүд нь ойрын үед хийх амжилтгүй худалдан авалтыг чинь зөгнөнө.

Зүүдэндээ шүдээ өвдөж байна гэж харвал тун удахгүй үдэшлэгт уригдана.

Хэрвээ эмчид шүдээ авахуулж байна гэж зүүдлэвэл хүндээр өвдөнө. Зүүдэнд чинь хэн нэгэн шүдийг чинь цохиод хугалсан бол өөрийг тань хорлох дайсан чинь байна гэдгийг харуулж байна.

Хэрвээ шүд өөрөө унаж байна гэж зүүдлэгдвэл ойр дотны чинь хүмүүс өвдөх аюултай.

Шүд унаж байна гэж зүүдлэхэд азгүй явдал тохиох буюу ойр дотны хэн нэгэн нас барна.

Мөн өөр тайлал байдаг: хэрвээ шүд унаж байна гэж зүүдлэвэл энэ нь таны зорилгоо биелүүлэхэд чинь саад болж байгаа бодлогогүй занг тань хэлж байна. Мөн зүүдэндээ шүд унахыг харвал гэр бүлийн аз жаргал болон амжилт чинь дахин өсөхийг хэлж байгаагийн илрэл мөн.

Хэрвээ шүд чинь хөдөлж байна гэж зүүдлэвэл гэр бүлд шинэ хүн нэмэгдэх зөн. Зүүдэндээ шүдээ угааж байна гэж харвал гэр бүлийн асуудлаа шийдэхийг зөвлөж байна.

Ус

Зүүдээр бол үс нь сайны бэлгэ тэмдэг.

Урт үс зүүдлэвэл – холын замд гарах, богино үс нь – ирээдүйн азгүй явдлыг зөгнөнө. Буурал үс нь сэтгэлийн амар амгалан болон урт удаан насыг зөгнөдөг.

Өөрөө өөрийнхөө үсийг тайрч байна гэж зүүдлэвэл энэ нь уйтгар гуниг, ойр дотныхонтой холбоотой мөнгөний асуудалтай холбоотой. Хэрвээ зүүдэнд үс унаж, шингэрч байна гэж зүүдлэвэл амьдралын энерги, эрч хүчээ зөв хуваарилан зарцуулахыг бодох хэрэгтэй болох нь. Өөрийнхөө хүчийг хамгаалах хэрэгтэй, эрүүл мэндээ муутгах амархан, харин сэргээх хэцүү байдаг.

Цус

Цус нь бас сайн зөнг зөгнөдөггүй: зүүдээр бол цус нь шинээр танил болохдоо болгоомжлохыг сануулдаг.

Их хэмжээний цус зүүдлэх нь хайр дурлалтай холбоотой хүслийг биелнэ гэж үздэг. Хэрвээ зүүдэндээ итгэдэг бол орон дээрх цусны толбыг зүүдлэвэл энэ нь чиний хайрт хуурсны шинж.

Хувцсан дээрх цус нь чиний албан тушаал дэвшихэд хэн нэгэн саад болж байгааг харуулж байгаа юм. Цагаан хэрэглэл дээрх цус нь хүүхэдтэй болохыг зөгнөдөг аж.

Харин газар дээр цус байна гэж зүүдэндээ харвал энэ нь: чамайг чухал асуудлыг шийдэх хэрэгтэйг хэлж байна. Гэхдээ ийм чухал зүйлд яаралгүй сайн бодох хэрэгтэйг урьдчилан сануулж байна. Хэсэгхэн хүлээ, амьдрал өөрт чинь зөв чигийг заана. Гар чинь цус болж байна гэж зүүдлэвэл ажил дээр чинь асуудал гарна.

Хэрвээ ус чинь цус болж хувирч байна гэж зүүдлэвэл ойр дотны хүний чинь бие муудна.

Хэрвээ чи зүүдэндээ цусанд хутгалдаж байна гэж зүүдлэвэл чи хамгийн дотны найзынхаа амьдралд тус хүргэхийг өгүүлж байгаа хэрэг. Хамраас чинь цус гарч байна гэж зүүдлэвэл энэ нь мөнгөний гарз учирна, харин амнаас цус гарч байна гэж зүүдлэвэл ойр дотныхонтойгоо зөрчилдөнө.

Зүүдэндээ цусны шинжилгээ өгч байна гэж зүүдлэвэл амьдралын аар саар зүйлд цагаа гарздаж байгааг хэлж байна. Та бүх асуудлаа цаг тухайд нь хийж гүйцээхийг хичээх хэрэгтэйг сануулж байна.

Гар

Хэрвээ биегүй зөвхөн гараа тусад нь харж байвал аюул ойртож байгаагийн дохио.

Зүүдний тайллаар бол зүүн гар нь: Аль эрт төлөвлөсөн санаагаа амжилттай хэрэгжүүлж чадахыг сануулж байна.

Харин баруун гар нь эвгүй зүүд бөгөөд ойрын хугацаанд өөрийнхөө амьдралын үнэ цэнэтэй чухал зүйлийг алдаж магадгүй.

Хэрвээ цэвэрхэн гар зүүдлэвэл урт удаан нас, харин бохир гар нь хууралтыг зөгнөдөг.

Үстэй гар зүүдлэвэл ажил дээрх чухал өрсөлдөөн. Гарыг тань үнсэж байна гэж зүүдлэвэл, өөринхөө зан чанарыг хянаж, болгоомжтой байхыг сануулж байна гэсэн үг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
8
haha an post
4
wow an post
3
yay an post
2
sad an post
7
ouch an post
9
confuse an post
10
angry an post
8
594438
66 эможи

Altka
2026-09-12 10:26
шүд ургаж бга гэж зүүдлэвэл яахуу
Hosoo
2026-09-03 16:11
Үс халзарна
Зочин
2026-06-21 11:56
Липтээс унаж байна гэж зүүдлэх
Арти
2025-06-25 18:36
Шүд унаж байна гэж зүүдэллэ удахгүй үхэх шинжтэй
Bolor
2025-05-11 08:31
Bvx shvde unaj bn gej zvvgellee umar arga gom xeregkex ve
A
2025-01-07 09:47
Usee ooroo bish oor huneer tairuulj bn gej zuudelvel yah ve adilhan uu
ххэ
2024-12-04 09:38
үс халцараж байна гэж зүүдлэх ямар учртай вэ
Хурууны үзүүрт үс ургах
2024-10-13 16:58
Муу
Үс
2024-10-08 20:30
Үс
Ээнээ
2024-09-12 07:35
Урд шүднүүд олноороо унах
Зочин
2024-08-15 13:04
Өөрөө шүдээ авч байна гэж зүүдэлвэл яаж байна гэсэн үг вэ
Содоо
2024-07-06 15:53
Зочин
2024-05-23 14:19
шүдээ өөрөө авж байна гэж зүүдэлвэл
Буянжаргал
2024-05-05 07:41
Шүд минь хугарч байна гэж зүүдэлсэн
Есөнэрдэнэ
2024-03-22 09:23
Давхар шүд ургаад нөгөөтхөө хугалж авж байна гэж зүүдэлбэл яах вэ
Зочин
2023-11-19 10:56
Давхар шүд ургаж байна гэж зүүдэлбэл яах вэ
keyboard_arrow_up