COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

МЭДҮҮШТЭЙ: Хүүхдийн чих цоолуулахад заавал мэдэх ёстой зүйлс

2018 оны 8 сарын 14

Arslan.mn

Америкийн хүүхдийн эмч нарын холбоо хүүхэд дөрвөн сар хүрсэн бол чих цоолоход аюулгүй гэж үздэг ч аль болох том болсон хойно цоолох нь зүйтэй гэж зөвлөдөг. Хөөрхөн охин чинь чихээ цоолж ээмгээр гоёход бэлэн гэж бодож байвал дараах зөвлөгөөг уншихад илүүдэхгүй.

* Өвдөнө шүү: Чихээ цоолуулахаар явахын өмнө гоё ээмэгтэй болно гэж хэлэхээсээ өмнө өвдөх болно гэдгийг заавал хэлэх хэрэгтэй.

* Вакцинуудаа бүгдийг хийлгэсэн үү? Чихээ цоолох томчууд бидний хувьд санаа зовоод байх том асуудал биш. Харин бага насны хүүхдийн хувьд томоохон эрсдэлтэй хэрэг юм. Өрөвсөл үүсч, идээлсэн нөхцөлд вакцинуудаа бүгдийг цагт нь хийлгэсэн хүүхдийн хувьд өөр өвчин даамжирч тусахаас айлтгүй юм.

* Гараа хүргэж болохгүй: Анхны гоёхон ээмгийг чихэнд зүүхээс өмнө гараа хүргэхгүй байх тохиролцоо хийгээрэй. Гараа хүргэж, ээмгээ оролдохгүй бол чих нь өвдөхгүй ээмэг нь улам гоё харагдах болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй.  Мэдээж бага насны хүүхэд аливаа зүйлийг нэг хэлснээр дагах нь ховор. Тиймээс байнга сануулж, чихрүүгээ гараа явуулах бүрт ээжтэйгээ тохирсоноо санаж байна уу? Зөвхөн толинд л ээмгээ харж болно гэж хэлээрэй.

* Хоёр чихийг зэрэг цоолж болох уу? Хүүхэд ихэвчлэн эхний чихийг цоолсоны дараа уйлж, нөгөө чихээ цоолуулахгүй гэж зүтгэн байдлыг хүндрүүлдэг. Чих цоолдоггазраа сонгосны дараа зэрэг чихийг нь цоолох хоёр хүн байгаа эсэхийг лавлаарай.

* Анхны ээмэг ямрыг сонгох вэ? Хэдийгээр хүүхдүүд унжиж санжсан эсвэл том ээмэгт дуртай байдаг ч эхний ээмгийг жижгэвтэр хатгаж тогтоодгийг сонгосон нь дээр. Учир нь хүүхэд өөрөө болон найзууд, дүү, нас ойролцоо ах эгч нар нь татаж гэмтээх, ямар нэг зүйлд ороолцолдож чихийг нь гэмтээх магадлал ихтэй байдаг.

* Гоё бас эрүүл байх: Чих цоолсоны дараа чихний өрөвсөл элбэг тохиолддог. Бага насны хүүхдүүд энэ талаар хэлсэн ч ойлгох болоогүй. Цоолуулсан чихийг цэвэр байлгах нь ээж таны 100 хувийн үүрэг. Оройдоо ээмгийг авч цоолсон нүх болон тухайн тойрсон хэсгийг ариутгалын уусмал шингээсэн хөвөнгөөр арчина. Ээмгийг ч мөн арчиж ариутгахаа мартав. Ээмгийг чихнээс авч салгаж байх нь хурдан эдгэхэд тустай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593785
14 эможи

Obso
2024-01-07 19:23
Bi chihee tsoolson ymaa 14 nastai mini chih havdaad ulaigad ideled bh ym yah ystoi ym bol (jich: bi ooro neg udagiin chih tsoologcoor tsoolson bas 1 honood halit avsn )
Чимгээ
2023-06-21 19:37
Таалагдлаа
keyboard_arrow_up