COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХУУДАС10: Цагаа дэмий үрвэл амьдралаа дэмий үрдэг

2018 оны 6 сарын 21

Time зурган илэрцүүд

Мичиганы их сургуулиас явуулсан судалгааг харвал Америкийн насанд хүрсэн дундаж хүн өдрийг дараах байдлаар өнгөрүүлдэг аж. Найман цаг унтаж, найман цаг ажил хийж, хоёр цаг хооллож, ажил, гэр хоёрынхоо хооронд явахад хоёр цаг зарцуулж, хувийн эрүүл ахуйдаа нэг цаг зориулдаг байна. Цаана нь гурав орчим цаг үлдэж байгаа бөгөөд амьдрах сайхан байна шүү гэдгийг мэдрүүлдэг зүйлсийг хийхэд зориулж болох аж. Гэвч тэдгээр дуртай зүйлсээ хийж эхэлж байтал орондоо орох цаг дахиад л тулаад ирдэг аж. 

Гэхдээ та байзна. Тэр сайхан цагуудыг долоо хоногоор нийлүүлэн бодоод үзье. Та долоо хоногийн таван өдөр л ажиллаж байгаа болов уу. Хагас, бүтэн сайнд амардаг бол танд нэмэлт хорин цаг, дээр нь өдөр тутмын өнөөх гурван цаг гарч ирнэ. Арай аятайхан сонсогдож байгаа биз дээ, тийм биш гэж үү?

Дунджаар долоо хоногт дөчин цаг ажилладаг гэж үзэхэд дээрх тоо гарна. Гэтэл олон хүмүүс үүнээс ч их цагаар ажилладаг. Жишээ нь, менежерүүд долоо хоногт дунджаар тавин цаг ажилладаг бол гүйцэтгэх захирлууд дунджаар 60 цаг ажилладаг. Дээрх тоонд өвчлөх магадлалтай хугацааг оруулаагүй юм. Энэ магадлалт хугацаа нь таны амьдралын турш долоо хоногт тав орчим цаг байдаг аж. Түүнээс гадна, зурагт үзэхэд хүмүүс долоо хоногт дунджаар 26 цаг зарцуулдаг. Энэ бүгдийг нэмээд үзэхэд танд ер нь бараг цаг үлдэхгүй. Хийх ёстой бүх зүйлсээ хийсний дараа хийхийг хүсдэг, дуртай зүйлд тань өчүүхэн бага хугацаа үлдэх вий. Тэгээд, хэрэв та нямбай хүн биш бол үлдсэн өнөө жаахан цагийнхаа ихэнхийг дэмий үрж байгаа.

Цагаа яаж өнгөрүүлснээр амьдралаа яаж өнгөрүүлж байгаа нь харагддаг.
Цагаа дэмий үрж байгаа бол амьдралаа дэмий л үрж байна гэсэн үг.

Цагийг сайн удирдаж сурах нь зөвхөн ажлаа амжуулахад төдий бус, бүхий л амьдралд тань чухал хэрэгтэй чадвар юм. Цагаа яаж өнгөрүүлснээр амьдралаа яаж өнгөрүүлж байгаа нь харагддаг. Цагаа дэмий үрж байгаа бол амьдралаа дэмий л үрж байна гэсэн үг. Цагийг ухаалаг зарцуулж сурснаар хүссэн зүйлээ хийх цаг танд гарч шагнал болдгийг мартуузай.

Эх сурвалж: Мерил Дуглас " Дорой бүргэд сайн дураараа тахиа болдог" хуудас 10
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58748
0 эможи

keyboard_arrow_up