07 сарын 17, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Цэнхэр өнгө тархины үйл ажиллагааг сэргээдэг

2018 оны 5 сарын 10

Холбоотой Зураг

Швейцарийн эрдэмтэд ийнхүү мэдээлэв. Цэнхэр өнгө ямар нэгэн байдлаар хүний сэтгэлийг сэргээж, ажлын идэвхийг нэмэгдүүлдгийг батлахаар эрдэмтэд судалгаа явуулжээ.

Хэсэг хүнийг хоёр багт хуваан, нэг хэсгийг нь тухлаг өрөөнд суулгаад, өтгөн хар кофегоор дайлж, хоёр дахь хэсгийг нь цэнхэр, хөх өнгийн интерьер засалтай өрөөнд оруулж, 10 минутад хийж дуусгах даалгавар өгсөн байна. Тэгэхэд хоёрдугаар багийнхан даалгаврыг хугацаанаас нь өмнө дуусгажээ. Энэ мэтээр хоёр багийнхныг “уралдуулж”, залхуутай, авхаалж самбаа шаардсан гэх мэт даалгавруудыг гүйцэтгүүлэхэд мөн л цэнхэр өрөөнийхөн түрүүлж байсан гэнэ.

Үүнээс үүдэн судлаачид цэнхэр өнгө нь тархины үйл ажиллагааг сэргээж, өдөөдөг учраас ажлын өрөө, сургуулийн анги танхимыг эл өнгөөр будаж янзлан, тавилга сонголтдоо анхаарвал зүйтэй хэмээн зөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57079
0 эможи

keyboard_arrow_up