Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“АЛТАЙ ЯТГА”-ЫГ Монгол-Германы харилцааны бэлгэ тэмдэгээр өргөмжлөв

2014 оны 5 сарын 19

Монгол Алтайн ай сав газраас олдсон, 1400 жилийн настай “Алтай ятга” хэмээн өргөмжлөгдсөн чавхдаст хөгжмийн хөг аялгууг Монголд дахин дуурьсгах их ёслолын ажиллагаа 2014 оны 5 дугаар сарын 16-нд АСА циркэд болов. Эртний нүүдэлчдийн соёлын хосгүй өв болох уг олдворыг Монгол-Германы археологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сэргээн засварласан.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ онд тус хөгжмийн зэмсгийн хөг аялгуу Монголд дахин дуурьсаж буйг бэлгэшээн дээрхи ёслолын ажиллагааны үеэр Алтай ятгыг  Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманн нар албан ёсоор зарлаж, батламж олгов.

Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олдсон эртний нүүдэлчдийн чавхдаст хөгжмийн энэхүү зэмсэг нь VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарах энэ төрлийн хөгжмийн зэмсгийн Монголоос олдсон анхны олдвор юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3168
0 эможи
keyboard_arrow_up