COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 30, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хятадын юанийн ханш өчигдөр түүхэн доод түвшиндээ хүрч огцом суларлаа

2014 оны 3 сарын 01

Хятадын юанийн ханш өчигдөр түүхэн доод түвшиндээ хүрч огцом суларсан байна. Тодруулбал, арилжааны явцад ам.доллартай харьцах юанийн ханш нь 0.8 хувиар суларч, сүүлийн 10 сар орчмын доод түвшинд хүрчээ. Энэ нь 1994 онд Хятад улс албан ёсоор валютын ханшийн түвшинг тогтоосноос хойших хамгийн их уналт болж тэмдэглэгдсэн байна. Ингэснээр Хятадын Төв банкнаас тогтоодог өдөр тутмын харьцах ханш болон спот ханшийн зөрүү дээд хязгаар болох нэг хувьд хүрсэн байна.

 

Хятадын бодлого тодорхойлогчдын хувьд валютын ханшид оролцох төрийн нөлөөллийг бууруулах замаар юанийг олон улсын худалдаа, санхүүгийн системд илүүтэйгээр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээндээ Хятадын Төв банк юанийн хөрвөх чадварыг сайжруулахаар төлөвлөж эхэлжээ. Харин шинжээчдийн зүгээс ирэх зургадугаар сарын сүүлч гэхэд Хятадын Төв банк юанийн өдөр тутмын тогтоосон харьцах ханш болон спот ханш хоорондын зөрүүний боломжит дээд хязгаарыг хоёр хувь хүртэл нэмэгдүүлнэ гэсэн таамгийг дэвшүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595
0 эможи
keyboard_arrow_up