3-р сард инфляцын түвшин төв банкны зорилт руу дөхлөө 3-р сард инфляцын түвшин төв банкны зорилт руу дөхлөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

3-р сард инфляцын түвшин төв банкны зорилт руу дөхлөө

2024 оны 4 сарын 09

Arslan.mn

Сүүлийн саруудад манай улсын инфляцын түвшин нэг оронтой тоонд хадгалагдсаар энэ оны гуравдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 7 хувьтай, Улаанбаатар хотын хэмжээнд 7.2 хувьтай гараад байна. Энэ нь 2024 онд инфляцыг 6 хувьд хүргэнэ гэсэн төв банкнаас тавиад буй зорилтот түвшин рүү ойртсон үзүүлэлт болоод буй. Ийнхүү 3-р сард инфляц 7 хувьд хүрэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 40.2 хувь нөлөөлсөн гэж үзэж байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оноос 7 хувь өссөн гэсэн үг юм. Ингэж өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс 40.2 хувь нь шалтгаалсан гэж Үндэсний Статистикийн Хороо үзээд байна. 

Үүнийг бүсчилж үзвэл, энэ хугацаанд хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувь, Төвийн бүсэд хүнсний бүлгийн үнэ 11.4 хувь, Улаанбаатар хотод хүнсний бус бүлгийн үнэ 6.1 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгаа юм.

Хүснэгт 1. Инфляцад бараа, үйлчилгээний бүлгүүдийн үнийн өсөлтийн оролцоо, нэгжээр, жил бүрийн гуравдугаар сард

Arslan.mn

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны гуравдугаар сард 12.2 хувь гарч байсан бол 2024 оны гуравдугаар сард 7 болсноор өсөлтийн хурд өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар буурсан үзүүлэлт болоод байгаа юм.
Эх сурвалж: ҮСХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656048
0 эможи

Zochin
2024-04-09 13:54
Dandaa HUD shaahiimaa udruus udurt baraanii vne usuj bhad ...
инфляц

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up