Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгджээ Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гадаад валютын нөөц 4.9 тэрбум ам.доллар болж нэмэгджээ

2021 оны 6 сарын 02

Хөгжил Финанс ББСБ

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны тавдугаар сараас хойш, төлбөрийн тэнцэл аравдугаар сараас хойш ашигтай гарснаар гадаад валютын албан нөөц 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар 4.9 тэрбум ам.долларт хүрч нэмэгджээ. Үүний үр дүнд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш өнөөг хүртэл маш тогтвортой байна гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.

Мөн тэрбээр “Цар тахлын хугацаанд жилийн инфляц зорилтот түвшинд тогтвортой байлаа. Эдийн засгийн идэвхжил, шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх дарамттай байх хэдий ч 2021 онд дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах төсөөлөлтэй байна. Эдийн засгийн цаашдын төлөв нь вирусын дотоодын тархалт, түүнээс улбаатай хөл хорио, вакцинжуулалтын явц, үр дүн болон экспортын бүтээгдэхүүний хил дээрх саад тодгор зэргээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал хэвээр байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627439
0 эможи

keyboard_arrow_up