COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 01, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Монголбанк: Оны сүүлээр инфляцийн түвшин нэмэгдэх төлөвтэй байна

2016 оны 8 сарын 17

Инфляцийн инерцийг хэмжих зорилгоор Монголбанкнаас тооцдог Улаанбаатар хотын суурь инфляци 2016 оны долдугаар сарын байдлаар жилийн 2.9 хувьтай буюу ерөнхий инфляциас дээгүүр хэвээр байна. Өөрөөр хэлбэл улирлын чанартай болон хэт богино хугацаанд үнэ нь хэлбэлздэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглээний сагснаас хасаж, тооцсоноор дунд болон урт хугацаанд үнийн өөрчлөлтийг бодитойгоор тооцдогсуурь инфляци ерөнхий үзүүлэлтээсөндөр байгаа нь богино хугацааны үнийн хэлбэлзэл зах зээлд өндөр байгааг харуулж байна. 2013 оны гуравдугаар сараас эхлэн ерөнхий инфляцийн түвшиндээгүүр тогтох болсон юм. Өнгөрсөн оны долдугаар сард жилийн 7.3 хувьтай байсан суурь инфляцийн түвшин ийнхүү сүүлийн нэг жилийн дотор 4.4 нэгж хувиар буурчээ.

Харин улсын хэмжээнд ерөнхий инфляци сүүлийн хоёр сар суларч оны эхнээс тооцсон хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн нь долдугаар сарын байдлаар 2.3 хувьтай гарсан байна. Төв банкнаас энэ оны эхнээс 2.3 хувийн өсөлттэй гараад байгаа инфляцийн түвшинг ирэх хоёр улиралд төдийлөн өсөхгүй харин 2016 оны сүүлээс нэмэгдэх төлөвтэй байгааг онцолж байгаа юм. Улмаар 2017 онд зорилтот түвшнээс өндөр буюу долоон хувиас давах төлөвтэй байгааг Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд дурджээ.

Өөрөөр хэлбэл 2015 онд эдийн засгийн өсөлтөд гол нөлөө үзүүлж байсан уул уурхайн үйлдвэрлэл 2016-2017 онд “Оюу Толгой”-ийн ил уурхайн баяжмал дахь металлын агууламж муудсанаас буурах хүлээлттэй байгаа юм. Харин “Оюу Толгой”-ийн далд уурхайн хөрөнгө оруулалтын нөлөөгөөр барилга, худалдаа, бүтээгдэхүүний цэвэр татвар, үйлчилгээний салбар эрчимжсэнээр уул уурхайн бус үйлдвэрлэл 2016 онд сэргэж нийт эдийн засгийн өсөлт өмнөх оны түвшинд хадгалагдах нөхцөл бүрдэнэ гэж Төв банкны шинжээчид дүгнэжээ. Нэгж хөдөлмөрийн зардал болон дэлхийн зах зээл дээрх хүнсний үнэ буурч, ажилгүйдэл нэмэгдсэн нь нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг бууруулж байна гэж Төв банкнаас тооцож байгаа юм. Энэ оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд зааснаар инфляцийн түвшинг 5-7 хувьд барихаар тооцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35506
0 эможи
keyboard_arrow_up