С.Наранцогт: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаараа бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалахаар шийдвэр гаргалаа.
Монголбанкны ерөнхийлогч С.Наранцогт: Одоогоор бодлогын хүүг бууруулах инфляцын дарамт арилаагүй байна. Харин нэмж чангаруулбал өрхийн хэрэглээнд илүү их дарамт болох эрсдэлтэй. Улсын хэмжээд инфляц 12.5 хувьтай гарч өмнөх сараас бага зэрэг буурсан. Үүнд мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Мөн суурь инфялц 6.8 хувьтай байгаа нь үнийн өсөлтийн суурь дарамт тогтворжиж эхэлснийг харуулж байна. Гэхдээ шатахуун, цалин, төсвийн зарлалтын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэлтэй хэвээр байна. Иймээс ирэх улиралуудад үүсэж болзошгүй дарамтыг харгалзан үзэж энэхүү шийдвэрийг гаргалаа.
Энэ жил малын шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийлүүлэлт саатаж махны үнэ оройтож буусан. Есдүгээр сар гарснаас хойш шатахууны үнийн өсөлтөөс үүдэн махны үнийн бууралт бага зэрэг удаашраад байна.
