Д.Ангар: Иргэдийн мөнгийг иргэдэд нь үлдээ. Тэд яахаа шийдэг

Эдийн засагч Д.Ангар "6 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан ч түүнийгээ авах эрхтэй. Иргэдийн мөнгийг иргэдэд нь үлдээ. Тэд яахаа шийдэг. Үрнэ үү, зарна уу, хадгална уу. Тэд өөрсдөө мэдэг" гэв.
Тэрээр, "63 мянгын ногдол ашиг тараасны оронд цахилгаан станц барих нь зөв нтр гэж мэдэмхийрч байгаа нөхдүүдэд нийтэд нь нэг тайлбар тавьчихъя.
Иргэдэд ногдол ашиг тараасны оронд цахилгаан станц барь гээд гэж мэдэмхийрч байгаа нөхдүүд бас их логикгүй гарууд юм. Иргэдийн мөнгийг иргэдэд нь үлдээ. Тэд яахаа шийдэг. Үрнэ үү, зарна уу, хадгална уу. Битгий өөр хүний түрийвч рүү тонгой, шүлсээ үсчүүл. Харин төр өөрт оногдох ногдол ашгаараа цахилгаан станц барих, хурдны зам тавих, шинэ нисэх буудал барих гэдэг нь өөр асуудал.
Компанийн гол зорилт бол ашиг олох. Тэгэхээр компанийн хувьцаа эзэмшигч нарын гол зорилго ногдол ашиг авах. Өөр хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага байхгүй. Мөнгөн дүндээ гол нь биш. 6к төгрөгийн ногдол ашиг тараасан ч хувьцаа эзэмшигч түүнийгээ авах эрхтэй. Тэрнээс биш жижиг хувьцаа эзэмшигчийн эрхэнд халдаж түүнийг дундаас нь хэсэг этгээдүүд шийддэг байж болохгүй. Цаашид маш буруу жишиг тогтоно." хэмээжээ.






