Д.Ангар: Гадаадын банк орж ирвэл дотоодын банкууд зээлдэгчийнхээ хойноос гүйх цаг ирнэ Д.Ангар: Гадаадын банк орж ирвэл дотоодын банкууд зээлдэгчийнхээ хойноос гүйх цаг ирнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 09, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Д.Ангар: Гадаадын банк орж ирвэл дотоодын банкууд зээлдэгчийнхээ хойноос гүйх цаг ирнэ

2026 оны 2 сарын 09

Arslan.mn

Эдийн засагч Д.Ангар "Гадаадын банк орж ирвэл дотоодын банкууд зээлдэгчийнхээ хойноос гүйх цаг ирнэ" гэжээ.

Тэрбээр " Гадаадын банк Монголд орж ирвэл ийм эффект гарна гэж бодож байна.

  • Хадгаламж сүртэй татахгүй байх. Хадгаламж эзэмшигч нарыг татах гэж цаг хугацаа их шаардана.
  • Төв оффисоосоо 10-20 тэрбум ам. доллар оруулж ирнэ. Тэнд мөнгө нь бэлэн байгаа.
  • Монголбанктай своп хэлцэл хийж валютын эрсдлээ түгжинэ. Эхний ээлжинд жижиг дунд хэмжээний зээлдэгч нартай зууралдахгүй байх.
  • Шууд Монголын том компаниудын зээлийг шилжүүлж авах байх. Өмнөх зээлийн хүүгээс нь 1-2% бага байна. Том компаниуд шуурна.
  • Том найдвартай зээлдэгчээ алдсан банкууд одоо л зээл өгөхийн тулд зээлдэгчийн хойноос нь хөөцөлддөг болно. Бусад банкныхаа сайн зээлдэгчдийг бас л зээлийн хүүг нь 1-2% бууруулах замаар шилжүүлж авна. Зээлдэгч нар мэдээж дуртай байна.

Дээрх процесс 3-5 жил үргэлжлэхэд өрсөлдөөний зарчмаар Монголын зээлийн хүү буурна. 3-5 жилд лав л одоогийн байгаагаас 6-8% буусан байна. Тэгэхэд л болоо. Бид Америк, Япон шиг жилийн 3-4% хүүтэй зээл гэж даврахгүй ээ. Ядаж л жилийн 10-12% хүүтэй байдаг орчныг хүсээд байгаа юм." гэв.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667514
1 эможи

keyboard_arrow_up