Төрийн албан хаагчдын цалинг ДАХИН НЭМНЭ
2024 оны 9 сарын 19
Энэ оны эхэнд төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар, нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар нэмэгдүүлэх, суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагч сар бүр үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгож эхэлсэн.
Тэгвэл 2025 онд төрийн албан хаагчдийн цалин хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ.
Төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг 1.166.000 төгрөг болно. Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод 954.000 төгрөг болно гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
658998
1 эможи
Зочин
2024-09-19 14:55
Данхар терее эхлээд цэгцлэх хэрэгтэй!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: