Нийгмийн халамжийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 2.3 дахин өссөн! Нийгмийн халамжийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 2.3 дахин өссөн!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийгмийн халамжийн хэмжээ өнгөрсөн жилийнхээс 2.3 дахин өссөн!

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

2024 он гарсаар хоёрдугаар улиралтайгаа золгоод байгаа билээ. Өнгөрсөн нэгдүгээр улирлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг харуулсан тайланг Үндэсний статистикийн хороо өнгөрсөн долоо хоногт танилцуулаад байсан.

ҮСХ-ны мэдээлж буйгаар, нийгмийн халамжийн тэтгэвэрт 55 мянган хүн хамрагдсан байна. Үүнийг дагаад тэтгэврийн хэмжээ ч мөн 15.4 хувиар өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 7.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг бөгөөд 53.3 тэрбум төгрөг болсон аж. 

Харин нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны нэгдүгээр улиралд 117.9 мянган хүн хамрагдсан бөгөөд тэн хагас нь буюу 51.9 хувь нь асаргааны тэтгэмж авчээ. Тэгвэл 48.1 хувь нь онцгой тохиолдлын болон амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан гэнэ. 

Тус статистикаар, нийгмийн халамжийн тэтгэмжид энэ оны эхний улиралд 64.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 36.8 тэрбум төгрөгөөр буюу 2.3 дахин өссөн үзүүлэлт болжээ.

 

Эх сурвалж: ҮСХ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656518
0 эможи

ҮСХ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up