Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн дүнгээрээ ИРГЭДИЙН ДАНСАНД орж эхэллээ Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн дүнгээрээ ИРГЭДИЙН ДАНСАНД орж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн дүнгээрээ ИРГЭДИЙН ДАНСАНД орж эхэллээ

2024 оны 4 сарын 01

Arslan.mn

Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмж өнөөдрөөс нэмэгдсэн дүнгээрээ иргэдийн дансанд орж эхэлжээ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 100.000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Үүнд 449.2 мянган тэтгэвэр авагч хамрагдах бөгөөд 449.3 тэрбум төгрөг зарцуулна.

Харин өнөөдрөөс эхлэн тэтгэвэр нэмэгдсэнээр дундаж тэтгэвэр 785.6 мянган төгрөг болно.

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 100,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа.

Халамжийн тэтгэврийн тухайд НДС-гаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин хүүхэд гээд 65.6 мянган хүний тэтгэвэр нэмэгдэнэ.

16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих тэтгэмжийг 50,000 төгрөгөөр нэмэгдүүлэн,  375,000 төгрөг болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655789
1 эможи

Зочиг
2024-04-01 17:34
Тэтгэвэр маань нэмэгджээ баярлалаа.
keyboard_arrow_up