СТАТИСТИК: Өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болж нэмэгдлээ СТАТИСТИК: Өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болж нэмэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 06, Ням
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болж нэмэгдлээ

2023 оны 8 сарын 17

Arslan.mn

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны хоёрдугаар улирлын дүнг Үндэсний статистикийн хорооны танилцууллаа.

Өрхийн бодит орлого 1.2 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар, өмнөх улирлаас 2.7 хувиар өссөн байна. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 73.7 мянган төгрөг буюу 13.8 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн.

500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 60.8 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлдэг. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 нэгж хувиар өссөн мэдээтэй байна" хэмээв.

Өрхийн сарын дундаж зарлага: Өрхийн сарын дундаж зарлага 2.2 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 390 мянган төгрөгөөр буюу 21.7 хувиар, өмнөх улирлаас 259.6 мянган төгрөг буюу 13.3 хувиар нэмэгдсэн байна.

Үнийн нөлөөллийг арилган тооцсон нэг өрхийн сарын дундаж бодит зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.3 сая төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар, өмнөх улирлаас 9.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт зарлагын хэмжээ 9.9 хувиар нэмэгдэхэд хүнсний бус бараа үйлчилгээний бодит зарлага 92 мянган төгрөг буюу 13 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649798
0 эможи

keyboard_arrow_up