ШУУРХАЙ:  Долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно ШУУРХАЙ: Долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно

2023 оны 6 сарын 28

Arslan.mn

Ирэх сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэх Засгийн газар шийдвэр гарсан. Энэ талаар ХНХЯ-наас өнөөдөр 13.30 цагт мэдээлнэ.

Тэгвэл хүүхдийн мөнгийг хэрхэн олгох талаар ХХҮЕГ-аас тодруулахад " Наадмаар олон хоног амрах учир долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно. Зарим хүүхдийн данс хаагдсан, мэдээлэл нь зөрсөн, шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргаад мэдээлэл нь баталгаажаагүй байснаас хүүхдийн мөнгө олголтоос үлддэг. Иймээс долдугаар сарын 20-нд нөхөн болон дахин олголт хийгдэх юм" гэв.

Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 6-нд мэдээлэл нь бүртгэгдсэн бүх хүүхдийн мөнгийг олгоно. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн мөнгийг ч олгоно, эдгээр хүүхэд өмнө нь авч байсан болохоор хүсэлт гаргах шаардлагагүй аж.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарь гарчээ.

Уг хуваарьт зарим тэтгэвэр, тэтгэмжийг хоёр удаа олгохоор тусгагдсан байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
648518
2 эможи

keyboard_arrow_up