Үе үеийн Засаг дарга нараас 60 мянган м.кв газар авсан “Бэрэн групп”-ын ХБ-ны зээлийн үлдэгдэл 69 тэрбум байна ! Үе үеийн Засаг дарга нараас 60 мянган м.кв газар авсан “Бэрэн групп”-ын ХБ-ны зээлийн үлдэгдэл 69 тэрбум байна !
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Үе үеийн Засаг дарга нараас 60 мянган м.кв газар авсан “Бэрэн групп”-ын ХБ-ны зээлийн үлдэгдэл 69 тэрбум байна !

2023 оны 5 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд  өнөөдөр Нийслэлийн засаг дарга нарын газар олголтын мэдээлэл нээлттэй байршсан юм.

Нээлттэй мэдээллээс харахад, Бэрэн групп ХХК үе үеийн Засаг дарга нарын зөвшөөрлөөр газар авч байжээ. Тухайлбал, С.Батболдын үед 23.441 м.кв, Э.Бат-Үүлийн үед 29.473, Г.Мөнхбаярын үед 8441 м.кв талбайг Бэрэн группт олгожээ. Ингэхдээ дийлэнхдээ орон сууц болон эмнэлгийн зориулалтаар олгосон байсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэ мэдээллийн зэрэгцээ өнөөдөр  Хөгжлийн банкны зээлдэгч нарт холбогдох шүүх хуралдаан үргэлжилж байна.

Уг шүүх хуралдаанаар Хөгжлийн банкнаас “Бэрэн групп”-т олгосон зээлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлах асуудал үргэлжилж буй юм.

Прокурорын зүгээс нотлох баримтад тусгасан байгаа “Бэрэн групп”-ын зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа.

“Бэрэн групп” нь Хөгжлийн банкнаас 38.8 сая долларын санхүүжилт авснаас Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны Е блок орон сууцны төсөлд зориулж авсан 11.6 сая ам.долларын төлбөрөөс 169.3 мянган ам.доллар төлж, 11.4 сая ам.долларын үлдэгдэлтэй болсон. Одоо үндсэн зээлийн үлддэгдэл 38.6 сая ам.доллар байна.

Задалж үзвэл

  • Орхон аймаг дахь гангийн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 22.6 сая ам.долларын хүүгийн төлбөр 11.6 сая ам.доллар, хуримтлагдсан хүү 211 мянган ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 584 мянган ам.доллар, нийт 35.1 сая ам.долларын үлдэгдэлтэй байна.

2022 оны тавдугаар сарын 24-ний өдрийн Монголбанкны ханшаар хөрвүүлж үзвэл 109.6 тэрбум төгрөг, Орхон аймаг дахь гангийн үйлвэрлэлийн эргэлтийн хөрөнгөд зориулж олгосон үндсэн зээлийн үлдэгдэл 5.4 сая ам.доллар, үндсэн хүүгийн төлбөр 1.6 сая ам.доллар, хуримтлагдсан хүү 26.2 мянган ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 51.9 мянган ам.долларын үлдэгдэл буюу нийт 6.2 сая ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүнээс 2022 оны тавдугаар сарын 24-ний өдрийн Монголбанкны ханшаар хөрвүүлэн үзвэл 19.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

  • Сүхбаатар дүүргийн 7 хороо, Е блокийн орон сууцны барилгын төсөлд олгосон зээлийн үлдэгдэл 11.4 сая ам.доллар, үндсэн хүүгийн өр 3.7 сая, хуримтлагдсан хүү 67.2 мянган ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 521.5 мянган ам.доллар буюу нийт 15.8 сая долларын үлдэгдэлтэй байна.

2022 оны тавдугаар сарын 24-ний байдлаар Монголбанкны ханшаар хөрвүүлж үзвэл нийт 49.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.  Дээрх тооцоолол нь 2022 оны тавдугаар сарын 24-ний байдлаар гаргасан тул хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх тохиолдолд “Бэрэн групп” компаниас зээлээсээ төлсөн тохиолдолд хасагдах, төлөөгүй нөхцөлд хүү болон нэмэгдэх тул мөнгөн дүнд өөрчлөлт орно. Одоогоор зээлээ буцаан төлж, хохирол төлсөн тохиолдол байхгүй гэдгийг тодотголоо. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647071
0 эможи

BAT
2023-05-20 04:04
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
BAT
2023-05-20 04:04
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up