“Хөгжлийн банк“-ны гэх хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна “Хөгжлийн банк“-ны гэх хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Хөгжлийн банк“-ны гэх хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

2023 оны 4 сарын 21

Arslan.mn

"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 5 дахь өдрөө үргэлжилж байна.

Өдгөө улсын яллагч нар яллах дүгнэлт уншиж сонсгосноор үргэлжилж байна.

Хөгжлийн банканд ахлах хуульчаар ажиллаж байсан Б.Чинзориг мэдүүлэг өглөө.

Тэрбээр " Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах сан гэж бодоод 2012 онд буюу Хөгжлийн банк дөнгөж байгуулагдаж байх үед ажилд орсон. Хуульч, ахлах хуульч, буцаад хуульч болсон, цалин нэмэгдсэн, хасагдсан. Ингээд 2022 онд ажлаасаа халагдсан. Сүүлийн нэг жилийн дотор амьдралын нөхцөл маш дордсон. Энд, тэнд ажилд орох гэхээр Хөгжлийн банканд ажиллаж байсан гэхээр л больчихдог. Миний хамгийн их харамсаж байгаа зүйл "Хөгжлийн банканд яах гэж ажилд оров доо. Аяга, тавгаа угаагаад л харь оронд явж байхгүй яав даа" гэж бодож байна.  2003 онд 1,600 еврогийн цалин авдаг байсан. Тэндээ л байж байхгүй яав. Юун Монгол Улсын төлөө, төрийн төлөө зүтгэх. Төрийн төлөө оготно болж, үхэх гэж байгаагаа мэдэхгүй.

Би юу аваад өөртөө наачихсан юм бэ, би яаж ашиг сонирхлын зөрчил гаргасан юм бэ гэдэг асуудал сонин." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646351
0 эможи

keyboard_arrow_up