COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Юнител групп 2022 онд 205 шинэ байршилд сүлжээний өргөтгөл хийлээ

админ
2022 оны 11 сарын 18

Arslan.mn

Хот хөдөө орон нутаг гээд байршлаас үл хамааран мэдээ мэдээллийг нэгэн ижил хүлээн авах, сурч хөгжих, онлайнд суурилсан бизнесийн олон боломжуудыг нээх нь улам бүр нэмэгдэж байна. Энэ бүхэн Монгол орон даяар өргөн тархсан сүлжээн дээр үндэслэн бий болж байгаа юм.

Юнител групп Монгол орон даяар өндөр хурдны сүлжээгээ оруулж дуусаад, хүн амын төвлөрөл бага, алслагдсан баг, сум суурин газруудад сүлжээгээ өргөтгөж, 2022 онд гэхэд 205 шинэ байршилд  сүлжээний өргөтгөл хийж, өмнө нь гар утас ашиглах боломжгүй байсан газрыг дэлхий нийттэй холбосон байна.

Arslan.mnЭнэ талаар бид Юнител Группийн Орон нутгийн Бизнесийн газрын захирал Г.Хос - Эрдэнээс тодруулга авлаа.

- Юнител компани орон нутагт ямар бүтээн байгуулалт хийж байгаа вэ?

- Мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хувьд Юнител групп нь шинэ шилдэг технологийг хэрэглэгчдэдээ хүргэх зорилттой ажилладаг. Бид 2016 оноос эхлэн 4G сүлжээг нэвтрүүлж, ердөө 3 жилийн хугацаанд Монгол орны бүх аймаг сумыг холбосон. Сүлжээний өргөтгөлийг одоо ч үргэлжлүүлэн явуулахын зэрэгцээ 5G сүлжээг Монгол Улсад нэвтрүүлэх бэлтгэл ажил Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад идэвхтэй явагдаж байна.

- Монгол Улсад хүн амын ямар хэсэг нь гар утас ашиглах боломжтой нөхцөлд амьдардаг вэ?

- Монгол Улсын бүх аймаг сум буюу 21 аймаг, 330 сум сүлжээнд нэгэнтээ холбогдсон. Үүний цаана 1131 багийн ард иргэд, аялагчид гар утсаа ашиглах боломжтой байна. Энэ нь нийт хүн амын 90 гаруй хувьд гар утасны сүлжээ хүрчээ гэсэн үг.

- 2022 онд ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

- Энэ онд бид өмнө нь сүлжээгүй байсан алслагдмал баг сум суурин, байгаль түүхийн дурсгалт газар, хот хоорондын зам нийлсэн нийт 205 байршилд сүлжээний өргөтгөл хийсэн.

- Эдгээр байршилд сүлжээ оруулах ямар ашигтай вэ?

- Хүн ам цөөтэй, алслагдсан байршилд сүлжээ оруулах нь бизнесийн ач холбогдол багатай. Гэхдээ манай эрхэм зорилго нь Монгол орны хаана ч байгаа хүн газарзүйн байршил, орон зайнаас үл хамааран бидний хүргэж буй технологийн тусламжтай мэдээ мэдээллийн урсгалтай ойр байх, дэлхий нийттэй холбогдох, сурч боловсрох, бизнес эрхлэх, шаардлагатай тусламж үйлчилгээг авч чаддаг байхад чиглэдэг. Тиймээс бид үр ашгаас үл хамааран сүлжээний өргөтгөлийг Монгол орны алслагдсан байршлуудад үргэлжлүүлэн явуулсаар байна.

- Цаашид ямар технологийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

- Харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хувьд бид мэдээлэл харилцааны шинэ технологийг үргэлж нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ оны онцлох ажлын нэг нь Монгол улсад хамгийн анх удаа асаасан 5G сүлжээ байна. Энэ намраас эхлэн Улаанбаатар хотын 14 байршил, цаашлаад Дархан, Эрдэнэт хотуудад 5G холболтыг хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл ажил явагдаж байна.

- Баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642469
1 эможи

ЯАНА ДАА, УГ НЬ САЙХАН БОЛЖ БАЙНА Л ГЭХ ЮМ
2022-11-18 09:33
Найрамдалд UNIVISION их гацах юм. Гарч байгаа дүрс нь сунжраад байдаг. За тэгээд ийм байна гэхээр мөд засахгүй.
Юнител

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up