СЗХ: Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоог гүйцэтгэх нь хууль бус СЗХ: Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоог гүйцэтгэх нь хууль бус
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СЗХ: Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоог гүйцэтгэх нь хууль бус

2022 оны 9 сарын 27

Arslan.mn

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр илэрхийлж, төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх эрх зүйн орчныг бүрдүүлж 2009 онд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг УИХ-аас баталж, мөрдөж эхэлсэн.

Санхүүгийн зохицуулах хороо нь иргэн, хуулийн этгээдийн гадаад валют болон тооцооны нэгжээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх, зар сурталчилгаа явуулах зэрэг хууль бус үйлдэлд хяналт тавьж, хариуцлага ногдуулан ажиллаж байна.

Гэтэл сүүлийн үед Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханшийг үнэгүйдүүлж, иргэд, хуулийн этгээдийн бодит орлого болон худалдан авах чадварыг тогтворгүй болгох зорилгоор зарим иргэн, хуулийн этгээд гадаад валют болон тооцооны нэгжээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үнийн саналыг илэрхийлж, төлбөр тооцоог гүйцэтгэх, зар сурталчилгаа явуулах зэрэг хууль бус үйлдэл гаргасаар байна.

Иймд иргэн та Монгол Улсын нутаг дэвсгэрт төгрөгөөр төлбөр тооцоог гүйцэтгэх эрх ашгийг хохироож, гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, гүйцэтгэж байгаа болон олон нийтэд зар сурталчилгаа явуулж буй хууль бус үйлдлийн талаарх бодит мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны 51-26165951-261275 дугаарын утас, mntugrug@frc.mn цахим хаягаар илгээнэ үү.

Мөн аливаа иргэн, хуулийн этгээдүүд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т “... гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, эсхүл зарлан сурталчилсан бол тухайн үйл ажиллагаанаас олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн 2.-т “Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд зөрчлөө арилгах талаар эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хэрэгжүүлээгүй бол тусгайлан олгосон эрхийг хасаж хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасны дагуу хариуцлага оногдуулахыг үүгээр анхааруулж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640814
1 эможи

BAT
2022-12-07 13:21
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

2022-09-28 00:11

keyboard_arrow_up