Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байгаа юм уу?! Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байгаа юм уу?!
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны хэрэг шүүхэд шилжээд хэрэг байгаа юм уу?!

2022 оны 9 сарын 09

Arslan.mn

Хөгжлийн банкны гэх 79 холбогдогчтой хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болжээ. Ийм мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Түүнээс хойш арав гаруй хоног өнгөрлөө. Прокурор дээр байсаар л байгаа бололтой. Учир нь шүүх хүлээж авсан талаарх мэдээлэл алга. Уг хэрэгт холбогдсон 79 хүний дийлэнх нь Хөгжлийн банканд удирдах болоод гүйцэтгэх ажил эрхэлж байсан хүмүүс, бас тэндээс зээл авсан компанийн захирал, нягтлангууд байна. Бас багагүй хэсэг нь төрийн томоохон албан тушаал хашиж байсан, одоо хашиж буй эрхмүүд байгаа юм.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүд асан, сайд асан, Төрийн нарийн бичгийн дарга асан, мөн одоогийн УИХ-ын гишүүд, Төрийн нарийн бичгийн дарга нар, тэр ч байтугай Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч хоёр нь яллагдагчаар татагдчихсан байх юм. Ийм том “бүрэлдэхүүн”-тэй хэрэг учраас шүүх рүү шилжсэн хойно сүртэй л адал явдал өрнөж таарна. Гэхдээ шүүх шударга шийдвэр гаргаж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Тодруулбал, зарим холбогдогчийн тухайд нэр бүхий шүүгч нарын итгэл үнэмшилд итгэж болохооргүй холбоос байна.

Тухайлбал, Монголд гардаг томоохон хэргийг голдуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийддэг. Тэнд Б.Дуламсүрэн гэдэг шүүгч бий. Хөгжлийн банкны хэргээс хамгийн дуулиантай нь болоод байгаа “Пирамид орд” ХХК-тай Б.Дуламсүрэн шүүгчийн хадам аав холбоотой. Хадам аав нь ШЕЗ-ийн гишүүн асан Д.Дамдин-Од юм. Тэрбээр “Пирамид орд” ХХК-ийг төлөөлдөг аж. Түүнийг нь тус компанийн “Буман залуус” хорооллын барилгын цутгалтыг хийгээд мөнгөө авч чадаагүй гэх “Бэсон” компанийн захирал Д.Батжаргал ч олон удаа ярьсан байна. Мөн Д.Дамдин-Од нь “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмонгийн 2011 оны нэгдүгээр сарын 25-наас 100 хувь эзэмшиж байсан “Би Эс Эй Си” /5198348/ ХХК-ийг 2017 оны аравдугаар сарын 17-ноос 100 хувь эзэмшиж байжээ. Харин тус компанийн бүртгэлд 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд өөрчлөлт орж, компанийг эзэмшигч нь “Санвин холдинг” ХХК болж, гүйцэтгэх захирлаар нь Хятадын иргэн Sharinuotai Tala гэх нэр бүртгэгджээ. “Санвин холдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь дээрх Хятадын иргэн Sharinuotai Tala гэж байна.

Ийм учраас “...Хөгжлийн банкны хэрэг шүүхэд очоод хэрэг байгаа юм уу” гэж асуумаар болж байгаа юм. Гэтэл Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн “зээл” авсан “Пирамид орд” ХХК-ийн асуудлыг шалгах явцад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайханы гэрээс “Пирамид орд” ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гар бичмэл олдсон зэргээр шүүхэд очих нөхцөл нь бүрдсэн байгаа юм.

Түүнчлэн “Пирамид орд” ХХК-тай холбоотой зээлийн асуудал дээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ЗГХЭГ-ын дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Д.Даажамба, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Ж.Үхэртар, Б.Баттулга, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Хөгжлийн банкны Хэлтсийн дарга асан Д.Ринчиндорж,  Хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн дарга асан Б.Будхүү, ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа, тус компанийн захирал Г.Санжмятав, Г.Цолмон нар шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл бий. Бас Х.Баттулгын нэр ч яригдаж буй билээ.

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640224
0 эможи

NEWS
2022-09-10 19:21
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу. whatsapp дугаар: 19099134258
keyboard_arrow_up