Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ

2022 оны 8 сарын 09

Саяхан даа, Төвбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гуайн “...Монгол Улс одоогоор дефольтод орох эрсдэлээс хол байгаа” гэсэн гарчигтай ярилцлага тарав. Тэрбээр “...Инфляц зургадугаар сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ” гэсэн асуултад  “...Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 оны зургадугаар сард улсын хэмжээнд жилийн инфляц 16.1 хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалаад байна” гэв. “...Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал гэж их тайлбарладаг. Инфляцын өрнөлтэй мөнгөний бодлогоор хэрхэн тэмцэж байна вэ” гэхэд “...Ерөнхийдөө цаашдаа өсөх хандлагатай байсан инфляц болон ханш дээр өсөлт нь саарч тогтворжилт бий болсон гэж харж байна” гэжээ.  “...Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх, гадаад валютын нөөц буурахгүй байх боломж хэр байна вэ. Нүүрсний экспорт саатаж, төлбөрийн тэнцэл алдагдалтай, валютын нөөц буурсан талаар хэвлэлээр, сошиал орчинд ч их ярьж байна” гэхэд “...Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Төвбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа” гэв.

Товчхондоо “...Бүх асуудалд би буруугүй” , эсвэл “...Бүх юм сайхан байгаа” гэж хариулжээ. Үгүй л дээ. Тэр тусмаа Б.Лхагвасүрэнгийн удирддаг Төвбанк цорын ганц үндсэн үүргээ тавиад туучихсан шүү. Тэр үндсэн үүрэг нь төгрөгийн тогтвортой байдал байдаг юм. Үгчилбэл “...Төвбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Төвбанк ийм л ганц том зорилготойгоор оршдог. 


Гудамжинд гараад асууя. “...Төвбанкны үндсэн үүрэг хэр зэрэг хэрэгжиж байна вэ” гэе. “...Хуц” л гэнэ. Өнөөдөр төгрөгийн уналттай холбоотойгоор үнийн өсөлт яаж гаарч байгааг хүүхэд хүртэл мэдэрчихсэн байна, цаана чинь. Бод доо. Ам.долларыг бодъё. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2020 оны наймдугаар сарын 6-наас хойш 2847-2849 төгрөгт хэлбэлзэж байв. Зарим үед хэдхэн өдрийн хугацаанд 2853 төгрөгт хүрч байжээ. Харин 2022 оны нэгдүгээр сарын 31-нд 2850.26 төгрөгт хүрээд түүнээс хойш буусангүй. Дан өсөв. Уржигдрын хаалтын ханш нь 3177.32 төгрөг байлаа. 


Б.Лхагвасүрэн гуайд арай ойроор сануулъя л даа. Аль эсвэл бага ангийн хүүхдээр “..Сайн уу, муу юу” гэдэг бодлого болгож бодуулсан ч болно. Б.Лхагвасүрэн гэдэг хүн 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд Төвбанкны ерөнхийлөгч болжээ. Тэр өдөр нь ам.доллар 2706.68 монгол тэнцэж байв. Тэрбээр энэ албан тушаалд хоёр жил есөн сар ажиллав. Ам.доллар 3177.32 төгрөгт хүрлээ. Б.Лхагвасүрэн сайн ажиллаж байна уу, эсвэл...?!

Эх сурвалж: "Зууны мэдээ"сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
639197
3 эможи

Зочин
2022-08-10 11:00
Ийм мангар МАН намыг төрд гаргасан Монголчууд өөрсдөө буруутай
member
2022-08-09 17:07
Хэлээд юу гэхэв. Энэ улсыг дампууруулж байгаа газар нь Төв банк гэж харж байгаа. Шинэ Мөнгөн тэмдэгт гаргах дээрээ тулах гээд байх шиг .
irgen
2022-08-09 14:22
Sanal asuulga yvuulbal unah ene huniig oorchloh sanal 90% garah bhaa
Зочин
2022-08-09 13:26
Зүгээр л засагын газар ялгавартай татвар тогтоож дотоодын хүнсний болон оёдлын үйлдвэрүүдээ жаахан дэмжихэд л төгрөг өөдөө боснр
ИРГЭН
2022-08-09 12:44
ГАНЦ ЭНЭ ХҮН МЭДДЭГ ЮМ БОЛ ТҮҮН ШИГ АМАРХАН ЮМ ЭНЭ ХОРВОО ДЭЭР БАЙХГҮЙ, УЛС ДАЯААРАА ХӨДЛӨМӨРЛӨЖ ХӨДЛӨЖ БАЙЖ ИМПЛЯЦ, ДОЛЛАР ТОГТВОРЖИНО, ТҮҮНЭЭС БИШ МОНГОЛ БАНК БҮГДИЙГ ЧАДДАГ БУРХАН БИШ ШҮҮ, ХЭЗЭЭ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛЛАТ ЭРЧИМЖИНЭ, ХЭЗЭЭ ГАДГШАА ИХ ЭКСПОРТ ГАРГАНА ТЭР ЦАГТ НОЁН ДОЛЛАР ЗОГСНО, ГЭДЭЭ ГАНЦ НҮҮРС, АЛТАА ЗӨӨГӨӨД МОНГОЛ УЛС ӨӨДЛӨХГҮЙ
хуц
2022-08-09 11:23
хуц доллор 300 төгрөгөөрл нэмэгдхэд пурус 10саяаар харрэр машин 20 саяаар нэмэгдсэн байна малуудаааа
Батсайхан
2022-08-09 10:51
Тэгээд яа гэж. Мөнгөний бодлогоо дахиад чангал, бодлогын хүүгээ нэм гэх гээд байгаа юм уу. Хүмүүс л зовно ш дээ.
keyboard_arrow_up